Хошин урлагийн Маск хамтлагаас тодорсон авьяаслаг, царайлаг, содон бүсгүйчүүдийн нэг бол дуу оруулагч, жүжигчин Ш.Жавхлан. Өдгөө 40 насны босго алхаж яваа тэрбээр шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор өөрийн даашинз, гутал, гоёл чимэглэлдээ “аудит” хийжээ. Гэтэл нэг гутал нь дутсан гэнэ шүү.
Энэ тухайгаа тэрбээр “2-3 жил дарааллаад ковид болоод шинэ жил болоогүй болохоор бүүр хайхралгүй хаячиж ээ. Хэнийд аваачаад хаячих ваа, та минь ээ. Энэ гутлаа эрэн сурвалжилж байна. Олдох болов уу” гэжээ.