Зохиогч: cool

“Positive Mongolian’s” гэр бүлийн блог хуудсаараа дамжуулан эерэг зөв мэдээллийг түгээхээр ажилладаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сошиал орчинд тун ч алдартай. Ялангуяа телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж явсан Д.Түвшинбаярыг МХО-ны кино-драмын дугуйлангаас өгсүүлээд СУИС-ийг жүжигчний мэргэжилтэй төгссөн авьяаслаг залуу гэдгийг үзэгчид андахгүй мэднэ. Шведэд гэр бүлийн хамт нэлээд хэдэн жил амьдарсан тэрбээр өнгөрсөн жил эх орондоо ирж, олныг шуугиулсан сүр дуулиантай хурим хийсэн билээ. Хуримынхаа нэг жилийн ойгоор буюу өнгөрсөн долдугаар сарын 7-нд тэднийх шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн нь нууц биш. Тэгвэл сошиал “од” залуугийн анхны хайр нь “С1” телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Гэрэлцэцэг байсан гэвэл та итгэх үү.…

Цааш унших

Жүжигчин Ч.Ундрал, найруулагч Б.Баатар нарын хүү хөлбөмбөгийн хорхойтон “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээс хойш гэр бүлийн амьдрал нь салж бутарсан найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нарын маргаан хэсэгтээ л хэвлэлийн хуудсыг чимж байлаа. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан П.Анужин нөхрийнх нь хүүхдийг төрүүлэх үед жүжигчин Ч.Ундрал алс холын Америкт гоо сайхны мэс засал хийлгэн, сэтгэл санаагаа тайвшруулж суусан. Хэдийгээр өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй салсан П.Анужинг сонгоогүй боловч найруулагч Б.Баатар эхнэр, хүү хоёртоо эргэж очоогүй билээ. Нэгэнт өнгөрсөн амьдрал хойно, жүжигчин Ч.Ундрал ч хэдхэн жилийн дараа шинэ сонголт хийж “ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой суусан гэдэг. Хосууд энэ харилцаагаа ихэд…

Цааш унших

Хөгжөөнт тааврын “АХА” нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан найруулагч Б.Баяр сүүлийн үед “Мөнгөтэй зочин”-оороо айл бүрийн хойморт уригдаж яваа. Асуулт бүртээ мөнгө амласан бийлэгжүү зочинд маань очихгүй газар ч гэж алга. Хүүхэд багачууд, хөгшин, залуугүй түүний барааг хармагцаа гэртээ урьж, олон янзын асуултанд нь бултаараа хариулах гэж зүтгэх нь олонтаа. Нэгэн үе үндэсний өв уламжлал, ахуйн соёл, байгалийн үзэсгэлэнт газруудын талаар хийсэн баримтат кинонуудаараа олон улсын кино наадмаас шагнал хүртэж явсан түүний хувьд дэлгэцийн уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Олон газраар аялж, мэдлэг туршлага хуримтлуулсан энэ эрхмийн хувийн амьдралыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү, загвар…

Цааш унших

УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр ажлаа орхин Америк орныг зорьж одсон. Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан жүжигчин бүсгүй алсын зорилго өвөртөлж, айлын эртэй ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй. Учир нь, Америкт очмогцоо хамт амьдарч эхэлсэн нөхөр нь жүжигчин Б.Одбаяр байж таарсан билээ. Оюутан ахуй цагтаа топ модель Д.Пүрэвсүрэнтэй үерхэж явсан энэ залуу эцэст нь ангийн охин болох жүжигчин Н.Цэнгэлжаргалтай ханилж, хөөрхөн охины аав болсон түүхтэй. Угийн царайлаг, нуруулаг залууг “Хувьсал” продакшинд анхны хайр Д.Пүрэвсүрэн, амраг гэргий Д.Цэнгэлжаргалтайгаа хамт ороход нь олон ч хүн гайхсан. Хажууд нь бас ангийн анд Г.Отгонцэцэг…

Цааш унших

Дөч шүргэсэн насандаа өөртөө баймгүй эрч хүч, гоо үзэсгэлэнт цогцлоож чадсан гэх дуучин Ука рок попын халуухан бүсгүйчүүдийн нэг. “Киви”-гээр овоглохоос илүүтэй өөрийн бие даасан уран бүтээлээр олонд танигдахыг эрхэмлэсэн дуучин бүсгүй этгээд содон загвар, поп дэнс дуунуудаараа охид залуусыг байлдан дагуулж буй. Гэр бүлийн амьдрал хожуухан зохиосон ч гэлээ, богино хугацаанд хоёр ч хүүхдийн ээж болоод байгаа түүний хувьд намба суух арай л болоогүй. Фитнессийн спортоор нэлээд олон жил хичээллэсэн Ука эр нөхрөө уруу татаж, эко гэр бүл байхыг хичээдэг болохоо нуугаагүй. Мөн өөрийнх нь үзэл бодол, орон зайг хүндэтгэж үздэг сайн ханьтай учирсандаа ихэд бэлэгшээж явдаг гэсэн шүү.…

Цааш унших

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. Гэтэл энэ байгууллагыг өөрт аштигтайгаар эргүүлж байгаа хүмүүсийн нэг бол “Монголросцвемет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат. Ингэж хардах үндэслэл бол тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа  хэрэг юм. Өөрөөр хэлбэл, таагүй түүх түүниий намтарт байдаг ч Б.Мөнхбат захирлын сарын үндсэн цалин нь 1.5 сая төгрөг  дээрээ авдаг шагналт цалин нь сар бүр 8000 ам.доллар.  Энэ нь ойролцоогоор 23 сая 500 000 төгрөг гэдгийг…

Цааш унших

-Хүний нутагт амиа алдсан талийгаачийн цогцсыг эх нутагт нь авчирч Сэлэнгэд нутаглуулжээ- УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Түүнээс урьтаж гишүүд мартсан тойргоо гэнэт санаж, иргэдийг элдэв зугаа цэнгэл, уралдаан, тэмцээн, эмч, эмнэлгээр даллаж эхэлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд бусад гишүүдээ манлайлж тойргийнхоо ард иргэдэд хайр зарлаад эхэлжээ. Тухайлбал, тус дүүргээс сонгогдсон Н.Учрал гишүүн сар гаруйн өмнө Тэрэлжид байрлах жуулчны бааздаа тойргийнхноо буюу тус дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг аваачиж амраасан. Харин саяхан буюу өнгөрсөн сарын 23-нд Х.Нямбаатар, Ц.Гарамжав нар мөн л тойргийнхоо хороодоос тус бүртээ 120 хүнийг 4 автобусаар Улан-Удэ, байгаль далайд амраахаар үджээ. Автобустай аялалд нь дандаа л…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах зорилгоор Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үе үеийн эмч, эрдэмтэн мэргэдийн намтар, шилдэг бүтээлүүдийг гадаад дотоодын түүхэн эх сурвалжаас нэгтгэж, эмхэтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийг олон нийтийн хүртээл болгох санаачилгыг Эрүүл мэндийн яам дэмжиж, “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээх үйл ажиллагааг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт, үнэ цэнэтэй соёлын өв болох бөгөөд Төрийн албан ёсны баримт бичиг болох юм. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/292 тоот тушаалаар…

Цааш унших

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын наймдугаар сарын 02-12-ныг хүртэлх 9-р ээлжиндээ нэмэлт захиалга авч байна. Нийт 10 хоног. Үнэ : 335500 төгрөг. Наймдугаар сарын 01-ний өдөр 16.30 цагаас өмнө Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 104 тоотоос ирж эрхийн бичгээ аваарай. Лавлах утас: 88112404

Цааш унших

Хонь Энэ сарын эхээр урт хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байгаа бол ажил төрөл тань өндөр үр бүтээлтэй байна. Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Аялал жуулчлал хийх эсвэл томилолтоор явж магадгүй. Болгоомжтой байхад илүүдэхгүйг анхаар. Халдлагад өртөх магадлал өндөр тул шинэ хүмүүстэй танилцахаас болгоомжил. Хуучин цахилгаан хэрэгсэл, тавилга засуулахад мөнгө битгий үрээрэй. Тэднийг шинэ зүйлсээр соль. Таны мэдрэмж зөн совин өндөр байна. Сарын дунд үед та нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол хүмүүсийн үйлдлийг ажигла. Таны бусдыг мэдрэх чадвар сэргэнэ. Хүн болгон харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг сана. Хэрвээ таны мэргэжил хангалттай сэтгэл ханамжийг өгөхгүй бол боломжтой нөхцөл…

Цааш унших