МУГЖ У.Уранчимэг гэхээсээ илүү “Хувьсал”-ын Урнаа гэдгээрээ танил болсон жүжигчин маань хориод жилийн өмнө урлагийн ертөнцөд эгч, дүү хоёртойгоо анх хөл тавьж байсан түүхтэй. “Гурван Урнаа” нэрээр дуулж хуурдаж явсан авьяаслаг эгч дүүс өнөө цагт ч нэр хүндээ алдаагүй яваа. Том эгч МУГЖ У.Уранчимэг нь Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэлийн эхнэр гэдгээс гадна “Хувьсал” продакшнаар олонд танигдсан нэгэн. Харин дунд дүү У.Уранцэцэг нь Италийн Милан хотын дуурийн театрт гоцлол дуучнаар ажилладаг бол, бага дүү У.Уранзаяа нь “Номин талст” хамтлагийн дуучин буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан А.Хаянхярваагийн эхнэр гэдгээр нь хүмүүс…
Зохиогч: cool
Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, хүрээгээ тэлсэн амжилт гэнэ. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй Триатлон гэх тэсвэр хатуужлын туйл, хувь хүний өөрийгөө ялахын сайхныг харуулсан энэхүү спортыг олон нийтэд улам бүр түгээн дэлгэрүүлмээр аж. Триатлоноор…
“Зун” продакшны ээлжит уран бүтээл мөн л тэсрэлт хийж чадлаа. Тэд өнгөрөгч сар шинийн босгон дээр олны сонорыг мялаан “УулУс” хамтлагтайгаа “Найр” хэмээх өвөрмөц бүтээлээ хүргэж, өөрийн гэсэн имижээрээ олныг алмайруулж, дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар” Монгол ардын дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан DJ Хөхжим, Э.Дэлгэрдалай, “УулУс” хамтлаг болон дуучин А.Нарандуламын хамтаар үзэгч, сонсогчиддоо өргөн барьсан. Тэгвэл энэ удаа тэд өөрийн артист болох дуучин Нарандулам, DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн найруулан дуулж олны хүртээл болголоо. Цацагдаад дөрөвхөн хонож байгаа хэдий ч маш олон хандалтыг тэд facebook youtube channel-аараа цуглуулж чадлаа. Тэр ч бүү хэл…
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 8 дугаар сарыг “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР“ болгон зарлах Эмнэлгийн даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн Б/361 дүгээр тушаалаар ажлын хэсгийн бүрэлдхүүнийг томилон, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг батлаж хэрэгжилтийг ханган ажиллаж эхэллээ. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 29-ний…
Улаанбаатар хот, 8-р сарын 1. Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байна. Ийнхүү буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна. Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү…
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Хүнсний 20”-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэх ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн юм. Бүтээн байгуулалтын ажлыг “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэн, 2019.06.25-ны өдөр дууссан. Энэ ажлын хүрээнд шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү шинэчлэлийн ажилд 130 орчим сая төгрөг зарцуулжээ. 31 жилийн дараа хийгдсэн гэх энэ засвар үйлчилгээ нь хоёр сар хүрэлгүй муудсан байна. Өөрөөр хэлбэл Хүнсний 20-ийн нүхэн гарц…
ЖИЛ БҮРИЙН 8-Р САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГ – ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хамгийн нандин хоол юм. Түүнчлэн хүүхдийн биеийн болоод оюуны өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг юугаар орлуулшгүй цорын ганц хүнс гэдэг нь нотлогджээ. Тиймээс ээж ТА хүүхдээ хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Мөн хүүхдийг төрсний дараах эхний зургаан сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, түүнээс хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй юм. Нэмэлт хоолонд дасгах…
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баясгалан, Б.Туул, Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны мэргэжилтэн Ж.Ариунзаяа нар Говьсүмбэр аймагт 2019.07.25-27-ны өдрүүдэд ажиллажээ. Тэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд сургалт хийлээ. Сургалтад оролцогчдод Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа судалгааны арга зүй, ТЗШУА-ны мэргэжилтэн Ж.Ариунзаяа НЭМ-ийн ноцтой байдалд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвээр хичээл заав.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг хангаж ажилладаг давуу талтай бөгөөд шинэ ургацын төмсийг тус сумын “Шийр” тасгийн ногоочид идэвхтэй бэлтгэн нийлүүлдэг юм.Хэрэглэгчид дээ нийлүүлж буй Шийрийн энэхүү төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой төмс байдгаараа онцлогтой. Тус сумын ногоочид энэхүү амт, чанар сайтай шинэ ургацын төмсөө иргэддээ хүргэхээр сав баглаандаа анхаарч савлагааны тодорхой хэсгийг нь шийдсэн байна. Савлагаатай энэхүү төмс долоодугаар сарын 17-ноос эхлэн нийслэлийн иргэдэд борлуулагдаж байна.
