Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Хүнсний 20”-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэх ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн юм. Бүтээн байгуулалтын ажлыг “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэн, 2019.06.25-ны өдөр дууссан. Энэ ажлын хүрээнд шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү шинэчлэлийн ажилд 130 орчим сая төгрөг зарцуулжээ. 31 жилийн дараа хийгдсэн гэх энэ засвар үйлчилгээ нь хоёр сар хүрэлгүй муудсан байна. Өөрөөр хэлбэл Хүнсний 20-ийн нүхэн гарц хэдэн өдрийн борооны ая даалгүй ийнхүү мууджээ. Дэлгэрэнгүйг гэрэл зургаар хүргэж байна.
1 сэтгэгдэл
хариуцлагын гэрээ хиййх хэрэгтэй ш дээ. одоо өөрсдөөр нь засуул