Зохиогч: cool

Хуульзүйн яамныхан албан хэрэгцээндээ зориулж татвар төлөгчдийн мөнгөөр  2018 оны “Lexus 570- Platinum signature” загварын машиныг худалдан авсан талаар шуугьж байсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “мундагдаж” тус машиныг заруулна гэж байв. Дуулиан нэгэнт гарсан болохоор хэсэг хугацаанд ШШҮХ-ийн гаражид байсан уг машины эзэмшигч 2018 оны 08-р сарын 16-нд  өөрчлөгдөж Арсен Евгений гэх хүн болсон байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн анхаарал өөр тийшээ сатаарах хүртэл ШШҮХ-ийн гаражид байрлуулж байгаад ийнхүү шинэ эзэнтэй болгосон бололтой. Шинэ эзэн нь ийнхүү дүрэм зөрчсөн байх юм. 2017 оны есдүгээр сард Лексус моторсоос цоо шинэ тансаг зэрэглэлийн “Lexus 570” буюу  “platinum signature” загварыг анх танилцуулсан бөгөөд 2018 оноос showroom-үүдэд тавигдаж, зарагдаж эхэлсэн байна. “Lexus 570” загварын тус машин нь…

Цааш унших

Сэлэнгэ аймаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил сонголт” арга хэмжээг  2009 хойш тасралтгүй 10 жил зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь төгсөх ангийн хүүхдүүдийн мэргэжлээ сонгох чиг баримжаанд дэмжлэг болж, элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж ахиж, үр дүнд хүрсэн уламжлалт ажил болсон юм. Манай аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийн  12 дугаар анги төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулсан ”Мэргэжил сонголт-2019” арга хэмжээг аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа. 33 сургуулийн удирдлага, багш нар, нийт 405  сурагч, эцэг эхчүүд хамрагдсан энэ удаагийн арга хэмжээг БСШУСЯ, харьяа байгууллагууд,…

Цааш унших

Уржигдар орой 19:00 цагийн орчин Халдвартын автобусны буудалд байрлах KFC-ээр үйлчлүүлсэн гэр бүлийн хоёр хүний нэг нь 23:00 цагийн орчим бөөлжиж, суулгаж эхэлсэн байна. Улмаар түргэн дуудсан ч дуудлага их байгаа болохоор дүүгээрээ ХӨСҮТ-д хүргүүлж одоо эмчилгээ хийлгэж байгаа юм. Бид тус иргэнээс болсон явдлын талаар тодруулахад: Одоо болтол хоол идэж чадахгүй хэвээрээ байгаа. Хордого тайлах эмчилгээ хийлгэж байна. Миний хувьд 5 сартай жирэмсэн дүүтэйгээ хамт уржигдар орой Намъянжү KFC салбарт идсэн. Бид карритай бургер, шарсан төмс, ундааг 22500 төгрөгөөр авсан баримт нь надад байна. Утас нь салгаатай байгаа болохоор жирэмсэн дүүтэйгээ холбогдож чадахгүй байна. Бас бие нь хямарсан гэсэн.…

Цааш унших

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 хороонд “Офицер захын хажууд нэг жоохон хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхарын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Цааш унших

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн юм. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байв. Тэрбээр энэ тэмцээний сүүлчийн оролтоор 255 кг-ыг амжилттай шахсанаар улсын аварга болоод зогсохгүй Дэлхийн дээд амжилтыг ойрын…

Цааш унших

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс хамтран уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд зоонозын халдварт өвчний үед судалгаа шинжилгээ хийх, идэвхитэй эрт илрүүлэг зохион байгуулах, эрсдлийн үнэлгээ хийж голомтын хариу арга хэмжээний үед хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажын чиглэлүүдийг ярилцаж тохирсон юм. Тус уулзалтаар бруцеллёз, бэтэг өвчнүүд дээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, идэвхитэй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Цааш унших

Төвийн бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын авьяасыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой “Урлаг, спортын их наадам” арга хэмжээ манай аймгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Төвийн бүсийн арга зүйн төв, Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ, Зүүнхараа ПК  хамтран зохион байгуулж байна. Урлагийн их наадамд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн МСҮТ-ийн багш нар хамрагдаж байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяа “Урлаг, спортын их наадам”-д оролцогч Сэлэнгэ МСҮТ-ийн захирал Д.Очирбат, Зүүнхараа ПК-ийн…

Цааш унших

Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 21-нд тохиож байгаа бөгөөд 16:00 цагт улс даяар нэгэн зэрэг зохион явууллаа. Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах,түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог…

Цааш унших

Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцлоо. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох,…

Цааш унших