Зохиогч: cool

Сонин содон бүхнийг сэтгэдэг Япончууд энэ удаад аав нарт зориулсан содон бүтээл санаачилжээ. Тодруулбал, Японы “Dentsu” гэх компани хөхний толгойд нь угж хийх боломжтой Аавын туслах хэмээх бүтээлийг танилцуулсан байна. Ингэснээр аав нар хүүхдээ өөрсдөө хөхүүлэх боломжтой болж байгаа юм. 

Цааш унших

Тайланд улсад гүзээтэй, тарган цагдаа нарыг тураах тусгай хөтөлбөрт хамруулан тураадаг байна. 14 хоногийн хугацаанд  “хөвсгөр” цагдаа нар дугуй унаж,  дасгал хийхийн зэрэгцээ эрүүл зөв хооллодог байна.  Одоогоор уг хөтөлбөрт 200 гаруй цагдаа хамрагдаад байгаа аж. Хөтөлбөрт хамрагдсан цагдаагийн алба хаагчид өнгөрсөн хугацаанд 20-80 кг турсан байна. 

Цааш унших

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын урилгаар Худалдаа үйлдвэрлэлийн бакалавр,Төрийн удирдлагын мастер, Сургагч багш Б.Батцэцэг “Эерэг сэтгэлгээ хандлагын боловсрол” сэдэвт лекцийг Сүхбаатар сум дахь төр төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад тавилаа.Ийнхүү төрийн албан хаагчид ажил албандаа, ар гэр ахуй амьдралдаа хэрхэн хандах хандлагыг энэхүү лекцээс сонсож шинэ мэдлэг нэмлээ.

Цааш унших

Голомт банк болон хотын захиргааны байрны баруун жигүүрт гал гарсан байна. 17:45 цаг гарсан Галыг Онцгой байдлын алба хаагчид шуурхай унтраасан байна. Галын улмаас хүн гэмтэж бэртээгүй. Гал гарсан хэсэгт модон эдлэл, агааржуулагчийн мотор байсан нь гал гарсан шалтгаан байх гэдгийг эх сурвалж хэлж байна. Хотын захиргааны баруун жигүүрт НИТХ-ын хэвлэлийн алба, санхүү, НИТХ-ын бүлгийн ажлын хэсэг байрладаг ажээ.

Цааш унших

Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн нэгдсэн системд оруулсан мэдээлэлд үндэслэн төрийн албан хаагчийн цалин бодогдохоор болсон. Хүний нөөцийн системд мэдээллээ шинэчлээгүй, үнэн зөв оруулаагүйгээс үүдэн тухайн байгууллагын албан хаагчдын цалин буруу бодогдох магадлалтай бөгөөд үүнээс үүдэн гарах хариуцлагыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бүрэн хариуцах юм. Иймээс төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нар болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд: 1.Хүний нөөцийн нэгдсэн системийн мэдээллийг тухай бүр тогтмол  шинэчилж байх; 2.Байгууллагын регистрийн дугаар, албан хаагчдын үндсэн цалин болон сар бүр тогтмол авч буй нэмэгдлийг байгууллагын санхүү хариуцсан ажилтнаар хянуулж мэдээллийг үнэн зөв оруулах; 3.2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар…

Цааш унших

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлэх цар хүрээг сайжруулах олон ажлыг ээлж дараатайгаар хийж байна. 2019 оны аймгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр бий болгосон “Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг” үйл ажиллагаагаа эхлүүллээ. Жилд 250-300 маш хүнд болон хүнд өвчтөнд амь дэнссэн үеийн тусламж үйлчилгээг мэргэжлийн баг орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмж ашиглан хүргэх боломж ийнхүү бүрдлээ. Аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болгосон энэхүү хөрөнгө оруулалт эмнэлгийн нас баралтыг бууруулж, олон иргэний амь насыг аврах, чирэгдлийг багасгахад ач холбогдлоо өгөх учиртай. Эрчимт эмчилгээний тасгийн үйл…

Цааш унших