Зохиогч: cool

Хүүхэд багачуудыг хөдөлгөөний дутагдлаас гарган бие бялдарыг хөгжүүлэх, багийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, БТСГ-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын өмнө тус наадамд аймгаа төлөөлөн оролцох шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байна. Өнөөдөр тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн дарга, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр, аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх нарын албаны хүмүүс, баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо. Тэмцээний тоглолтууд 3 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн бөгөөд…

Цааш унших

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Буудлагын тэмцээн” энэ жил 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 9 мм-ийн ПМ бууны төрөлд Цагдаагийн газар тэргүүлж, Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр анги удааллаа. 7,62 мм-ийн АКМ бууны төрөлд Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Онцгой байдлын газар удааллаа. Нэгдсэн дүнгээр Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, удаах байрыг Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги эзэллээ.”Мэргэн буудагч”-аар 9 мм-ийн ПМ буунд ХЦ-ийн 0243 дугаар ангийн…

Цааш унших

Даваа гараг бүрийн орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэг үзэгч олноо хүрдэг бөгөөд сүүлийн үед түүний нэвтрүүлэгээр орсон зочид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай ярьж байгаа билээ. Уржигдар л гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх орж нэлээд хэдэн ноцтой яриаг дэлгэн ярьсан билээ. Тэгвэл энэ бүх зүйлд Ерөнхийлөгч асан Элбэгдорж тэсгэл алдсан бололтой, өөрөө энэхүү нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаагаа жиргэжээ. Тэгвэл түүний энэ хүсэлтэд уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн үгээ дайн мөн л цахим орчинд хариу тайлбар хийсэн байна. “Үзэгчид таныг 30 жил “хошгируулсан” гээд дургүй байна шүү. Харин та ” 3 сая инээд” шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой…” хэмээн…

Цааш унших

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлосон билээ.Ингэхдээ ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр захирамжид тусгажээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд: Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд…

Цааш унших

Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд 2019 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 1261 иргэдийн нэрсээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас санамсаргүй сонголтын программаар сонгогдож, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар  сарын 21-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталгаажиж, иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор болсон. Ийнхүү иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран Баянзүрх дүүргийн Соёлын ордонд  зохион…

Цааш унших

Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий мэс заслын зөөврийн рентген аппаратыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт гардуулан өглөө. Мөн тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, улсын 1 р эмнэлэг болон 3 р эмнэлэг, ХСҮТ зэрэг байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү аппарат нь эх барих, зүрх судас, элэгний оношилгоо шинжилгээг хийх боломжтой дэвшилтэт технологи юм. Цаашид эрүүл мэндийн…

Цааш унших

Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхээр Хөвсгөл нуурын эрэг дээр “Leona” амралтын баазаа байгуулсан А.Амартүвшинтэй гүн хөх мөсний гялбаа тэнгэрт цацрах нуурын эрэг дээр уулзсан юм. Хүн бүрийн зориглож зүрхэлдэггүй энэ салбарыг хөгжүүлж, жишиг бааз байгуулахын тулд тэрбээр 3.6 тэрбум төгрөгийг халааснаасаа гаргажээ. “Хөгжлийн энэ байдлаар ойрын 100 жилдээ оруулсан энэ хөрөнгө оруулалтынхаа барааг харахгүй байх гэж инээсэн энэ хүн “Зааг” группийн захирлаар ажилладаг. Барилгын салбарт 20-иод жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан мөнх цэвдэгтэй Хөвсгөл нуурын хөвөөнд цэвэр, бохир усны шугамд холбогдсон барилгуудыг эхнээс нь сүндэрлүүлж яваа юм. Ингээд “Зааг” группийн захирал А.Амартүвшинтэй аялал жуучлалын салбарт тулгамдаж буй асуудал болон түүнээс гарах…

Цааш унших

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 16 цагийн орчимд олсон байна. Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийн нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна. Алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн юм. Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий…

Цааш унших

Монголд анхлан усны хувцасны брэнд гаргасан “Усны гүнж” Ука цаг ямагт дур булаам төрхөө хадгалдаг. Тэрбээр өөрийнхөө дур булаам зургуудаараа цахим орчноо чимдэг бөгөөд хамгийн сүүлд хөхний толгой нь гэрэлтсэн даашинзаар гангарсан юм. Хоёр хүүхдийн  ээж дур булаам Укагийн секси зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Дөрвөн хүүхдийн ээж, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул загварлаг хувцаслалт, өвөрмөц стиль имиджтэй, мэдрэмжтэй, Монголын брэнд хатагтай нарын нэг билээ. АНУ-д дээд боловсрол эзэмшсэн Э.Туул загварын сонирхолдоо хөтлөгдөн “Хайрын хурим” загварын салон, “Оргио” нэрийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Аз жаргалтай амьдрал, нээлттэй байдлаараа олны анхаарлыг татдаг бүсгүйн зарим задгай хувцаслалт нэг ийм.

Цааш унших