Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” ашиглан хийнэ
Папарацци

Цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” ашиглан хийнэ

Эрхэм админBy Эрхэм админ08/02/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас “E-Mongolia” aппликейшн ашиглан хийх гэнэ. Таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдана. Түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжгүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй бол хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг албаныхан мэдээлж байна.

Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу БШУЯ-нд ажлын хэсэг хуралдсан бол нийслэлд дэд ажлын хэсэг байгуулах талаар хуралджээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 1-ний тооцооллоор 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байна. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд. Тэдний 22 мянгыг нь одоогоор цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн талаар салбар яамнаас мэдээлж буй. Энэ асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.

Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?

Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв (Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авна)
Шаардлага хангасан байр түрээслэж байна
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ
Хамран сургах тойргийг шинээр тогтоов
1000 туслах багшийг бэлтгэв
Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
Төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангаж эхлэв
Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд нягт хамтран ажиллаж байна

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.