Зохиогч: cool

НИТХ-ын дарга С.Амарсайханы даншиг наадмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичдэг цахим орчинд “хит” болж байна. Найр наадмыг эсэргүүцэж байгаа нь зөв. Гэхдээ бусдыг үгүйсгэх нь хэр зохилтой үйлдэл юм болдоо гэдгийг бодох нь зүйн хэрэг. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнийг…

Цааш унших

Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд усархаг, аадар бороо орж зарим дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюул тохиолдож айл өрх усанд автсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар 218 мэдээллийн дагуу бие бүрэлдэхүүн ажиллажээ. Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, Цагдаагийн байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч…

Цааш унших

“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болох гэж байна. арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Цааш унших

Өв соёлоо дээдлэгч Үндэсний банк гэгдэх Худалдаа хөгжлийн банк үнэн хэрэгтээ соёлын өвд халгаатай банк бололтой. Ингэж хэлэхийн учир нь тус банкны барихаар төлөвлөөд буй 30 орчим давхар барилга нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн Макс товер, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Мөн архитектурчид Чингэлтэй дүүргийн 4-р хорооны тухайн газар нутагт Сэлбэ гол урсаж байсан чийгтэй, сийрэг хөрстэй болохоор ойр орчимд нь өндөр барилга барих юм бол ойр орчмын барилгын хөрсөнд суулт үүсэж, нурах эрсдэлтэй гэдгийг баталж байгаа юм. Хэдийгээр…

Цааш унших

БНХАУ-ын Гуйян хотод  хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр хүрхрээ бий болжээ. Тодруулбал 121 м өндөр барилгын  108м-ийн өндрөөс урсах уг хүрхрээ нь борооны тоссон ус гэнэ. Байнга цэвэр усаар хүрхрээ байгуулах гэхээр хэтэрхий үнэтэй байдаг тул тус хүрхрээг чухал үед л ажиллуулдаг байна.

Цааш унших

Төгс галбиртай болоход хэзээ ч оройтохгүй гэдгийг Японы иргэн, бодибюлдингийн тамирчин 81 настай Тошисуке Каназава өөрөөрөө баталж байна. Мэргэжлийн тамирчин байсан тэрбээр 34 насандаа зодог тайлж, хүссэн бүхнээ идэж, тамхи татан, архи уух болсон бөгөөд 16 жилийн дараа гэхэд хэн ч түүнийг мэргэжлийн тамирчин гэхэд итгэмээргүй биетэй болжээ. Тиймээс 50 настайгаасаа эхлэн дахин бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд 2016 онд 65 болон түүнээс дээш насныхан дунд зохион байгуулагддаг тэмцээнд амжилттай оролцож 6-р байр эзэлсэн. Мөн “Үзэгчдийн таашаал” алан медалийн эзэн болсон байна. 81 настай мэргэжлийн тамирчин 85 хүртлээ их спортоо орхих бодолгүй байгаа аж.

Цааш унших

Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавьлаа. Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн  нар оролцлоо. Д.Амарбаясгалан “Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус…

Цааш унших

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын таөлөөллийг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Хөх хотоос 13,  БНСУ-ын Намянжү хотоос 16, Тайландын Вант Улсын Бангкок хотоос 13, нийт 42 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Уулзалтын эхэнд нийслэлийн…

Цааш унших

Алдаатай зургийг харснаар анхаарал төвлөрөх чадвар нэмэгддэг ажээ. Таны анхаарал төвлөрүүлэх чадварт зориулан алдаатай зургуудыг хариутай нь хамт хүргэж байна. Зураг бүрийг анхааралтай ажиглаж, алдааг нь олоорой. Хэрвээ чадахгүй бол, мөн зөв хариулсан эсэхээ мэдэхийг хүсвэл доор байгаа хариугаа хараарай. Зураг бүрийг анхааралтай ажигласан биз? Алдаануудыг олсон уу? Хариугаа харах уу? Тэмээлзгэнэ дөрвөн далавчтай Нэг хөлийн хоёр гутал Ойр орчимд гацуур байхад түлж байгаа мод өөр байгаа  Тат гэсэн бичиг байхад хаалгы түлхэж байгаа. Наймын тоо хоёр байгаа. Баруун эргэх зам байхгүй байхад тэмдэглэгээн дээр баруун эргэхийг заасан байгаа.

Цааш унших