Монголын улс төрд хамгийн амархан ордог хүмүүс бол “цүнх баригч” нар буюу хурган дарга нарын туслахууд.
Тэдний боловсролын чанар ямар байх нь хамаагүй, даргынхаа үйл хэрэгт тусалж, өдөр шөнөгүй зүтгэснийхээ төлөө Төрийн суудалтай болох боломжтой. Яг л энэ жишгийг өөрөөрөө харуулж яваа хүн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Ихбаяр.
Өдгөө төрийн түшээдийн нэг болсон Н.Учрал, хотын мээр Д.Сумъяабазар нартай ойр дотно хэдэн жил хэлхэлдэж, сайн муугаараа дуудуулж явсны эцэст өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Нэгэн хэсэг нийслэлийн Агаарын чанарын асуудал хариуцаж явсан ч, ард түмэнд донгодуулж албан тушаалаа өгсөн билээ. Тэрбээр алсын хараагаа тодорхойлохдоо эх орноо хөгжүүлэх хэмээн ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн түшээ болж эрх мэдэлтэй болох нь түүний алсын хараа гэлтэй.
Ямартаа ч хувийн намтартаа Их засаг их сургуулийг дүүргэсэн, гуравдахь эхнэртэйгээ амьдарч байгаа гэх түүнд амжилтыг хүсэе

