Зохиогч: cool

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Нийслэл хотод үерийн улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж, эрүүл ахуйн ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо. Мөн авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан,…

Цааш унших

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томиллоо. Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2018…

Цааш унших

Монгол түмний их цэнгэл наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “PRESS ROOM” ажиллалаа. Монголчуудын дөнгөж нэг хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэж, 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан наадмаа үзэж баярладаг гэдэг. Баяр наадмын нээлт, бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа уран бүтээлчдээс гадна мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчдад зориулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс “PRESS ROOM” ажиллуулсан нь баяр наадмаар тасралтгүй ажилладаг хэвлэлийнхнийг баярлуулсан ажил боллоо. “PRESS ROOM”-ийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” “Мобинет”…

Цааш унших

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, 14-15-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймаг, 15-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан…

Цааш унших

Сильвестра Сталлоне энэ жил 72 хүрч байгаа. Тэрбээр төрсөн өдрөө Сан Тропед  усан онгоцон дээр тэмдэглэсэн. Энэ үеэр түүний охид болох София болон Систин нарын усны хувцастай байдал папараццид өртжээ.

Цааш унших

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2018 оны 07 дугаар сарын 11-12 нь буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн ногоон бүсэд ажилаллаа Ингэхдээ баяр, ёслол, амралт, зугаалгын үеэр найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнээрээ ихээр очиж амарч зугаалдаг СБД-ийн 19-20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуурай мухар, Баянбулаг, Гоодойн ам, Шарга морьт, Майхан толгой, Хандгайт, Санзай, Бэлх, Сэлх чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан ба энэ үеэр ямар нэг хэрэг, зөрчил гараагүй иргэд амар тайван наадаж байна. Явган эргүүлийн үүргийг эргүүлийн офицер болон, олон нийтийн цагдаа нарын…

Цааш унших

Туркийн иргэн, шашны нэвтрүүлгийн хөтлөгч  Аднан Октар 1990-ээд оноос хөрөнгөжиж эхэлсэн нэгэн. Тэрбээр өөрийнхөө харшид олон сайхан бүсгүйтэй амьдардаг бөгөөд тэдний хэнтэй нь ч амьдардаггүй зөвхөн найз бүсгүй, “нэр дэвшигч”-ийн статустай байдаг. Өдгөө 62 настай энэ эрхэм найз бүсгүйчүүдээ муужгайхан гэж өхөөрддөг бөгөөд түүний хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус хар тамхи, хүний наймаа зэрэг олон гэмт хэрэг ажээ. Түүнийг 1990-ээд онд дээрх зүйл ангиудаар яллах гэсэн боловч баримт олдоогүй тул сулласан түүхтэй.  Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх гэмт хэргүүдийнх нь ул мөр, баримт, бичлэгүүд хууль сахиулагчдын гарт орсон бөгөөд түүнийг баривчлах гэхэд нисэх онгоцоор зугтсан нь амжилт олоогүй байна. Өдгөө цагдаагийнхан түүнийг хүний наймаа, хүчин, хар тамхи зэрэг  235 хохирогчтой хэрэгт буруутган…

Цааш унших

Шивээс урлаг болтлоо хөгжсөн энэ цаг үед хүн хаанаа ямар шивээс хийлгэж байгаагаас нь хэн бэ гэдгийг нь мэдэх боломжтой болсон. Тэгвэл сүүлийн үед залуус хэлэн дээрээ шивээс хийлгэдэг болсон байна. Ингээд хэлэн дээрх өнгөт, хар гээд төрөл бүрийн шивээсийг хүргэж байна.

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа. Тоёота моторс корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр “Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Та бүхэнд…

Цааш унших