Хэдэн жилийн өмнө “UP music” продакшн Монголын рок попын эмэгтэй уран бүтээлчид дундаас гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, СТA С.Наран, С.Сэрчмаа нарыг поп дивагаар өргөмжилсөн.
Тэр бүр хамтдаа тайзнаа гараад байдаггүй тэд саяхан нэгэн тоглолтод хамтдаа оролцож тайзнаа хамт гарчээ.
Дуучин бүсгүйчүүдээс С.Сэрчмаагаас бусад нь бүгд МУГЖ цол хүртсэн.
Рок попын нэгэн үеийг тодорхойлж явсан тэд ойр дотно хуурай эгч дүүсийн харилцаатай бөгөөд хэн хэнийхээ уран бүтээлийг үргэлж дэмждэг билээ.