Зохиогч: cool

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдснаас Монгол Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэлээ. Мөн аймгийн арслан Н.Золбоо, аймгийн арслан Т.Бэгзсүрэн аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар зургаа давж Монгол Улсын Харцага цолны хүртсэн бол аймгийн арслан Б.Батжаргал, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, Аймгийн арслан Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан Д.Амаржаргал аймгийн арслан Ц.Бямба-Очир нар таван Монгол Улсын начин цол хүртэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 40 сумнаас 35 онож 3 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Н.Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус…

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хотын 27 баг, хөдөө орон нутгаас 63, нийт 90 багийн 720 харваач өрсөлдөсөн байна. Үүнээс 1-р байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК, Дорноговь аймгийн баг, 2-р байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар Төмөр зам”-ийн баг, 3-р байрыг Монгол Улсын Хошой мэргэн н.Чүлтэм ахлагчтай “ЧУНДОО ХХК”-ийн багууд тус тус эзэллээ. Шагналыг Үндэсний их баяр наадмыг  зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны…

Цааш унших

Эрт үеээс эдүгээ үеийг хүртэл монголчууд бидэнд уламжлан ирсэн соёлын томоохон өв бол бөх, хурдан морь, сур харваа хэмээсэн бүрэлдэхүүнтэй“Эрийн гурван наадам” билээ. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө монголчууд зуны дэлгэр цагт уул овоо тайж тахих, Жибзундамба хутагт бат оршил өргөх, даншог зэрэгт эрийн гурван наадмыг зохион байгуулж, түүнд оролцсон түрүүлсэн бөх, харваач, хурдан морины эздэд цол гуншин олгодог өгч байсан тухай архивын баримт мэдээнүүд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын сан хөмрөгт нилээд байдаг. 1921 онд манай улсын түүхэнд нэгэн томоохон хуудас нээгдсэн юм. Энэ нь гадаад харгис түрэмгийлэгчдийн тэмцсэн Ардын хувьсгал юм. Ардын хувьсгалын түүхийн талаар манай эрдэмтэд…

Цааш унших

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ. Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ. Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан…

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. “Улаанбаатарын үдэш 2018” цэнгүүний нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцож наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ. Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолт мөн “Хурд” хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолт боллоо. Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр…

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийт нийслэлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Нээлтийн үйл ажиллагаа наадамчин олны гайхширлыг төрүүлсэн, олон сайхан, сонирхолтой зүйлсээр дүүрэн байх болно. Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн байг гэсэн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Монгол түмэндээ, нийслэлчүүддээ сайхан наадаарай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Цааш унших

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм. Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулж байна. Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал гэсэн утга, санааг шингээж өгчээ. Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор…

Цааш унших