Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар энэ ажил өнгөрсөн онд эхэлж Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм. Тэгвэл энэ онд 6 эмнэлгийн гадна талбайг тохижилтыг хийж гүйцэтгэх юм. Бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар очиж танилцлаа. 2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон…
Зохиогч: cool
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Муратад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Тодруулбал Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Мурат болон М.Елузаг нарын хэрэг өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн.…
“UBS” телевиз, “Universe best songs” уралдааны хөтлөгч гэдгээрээ та бидний танил болсон Н.Амаржаргал удахгүй бүл нэмнэ. Нэг охинтой тэрбээр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр бэлтгэлээ базаасан аж. Хөл хүнд, үзэсгэлэнтэй бөгөөд хайр татам зургуудаас хүргэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. Энэ өдрийг Монголчууд бид 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн түүхтэй. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний…
“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан өнөөдөр Монгол Улсын гавьяат цолоор шагнуулсан. Түүнийг хошин урлагийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ тосон гарч ирсэн юм. Түүний энэхүү баярт агшинг хүргэж байна.
Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө “Ubike Ulaanbaatar” аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхэлнэ. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг. Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдож аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр…
Өнөөдөр тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв. Түүнийг шагнал аваад гарч ирэхэд гэр бүл, шавь нар болон хурсан олон Халуун элгэн нутаг дууг дуулан, алга дашиж, хөлөөр нь газар гишгүүлэхгүй буулгаж ирсэн юм.
Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг Хятадын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци гүйцэтгэж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс…
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага мэдээлэл байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн…
