Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд…
Зохиогч: cool
Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг нь ОХУ-аас, тэр дундаа Рофнефть компаниас хатуу валютаар худалдан авдаг. Ингэж нэг компаниас бүхэл бүтэн улсаараа хамааралтай явж ирснээр Роснефть компани Монголын Засгийн газар, нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудтай худалдааны гэрээ байгуулах, үнийн хэлэлцээрт ороход дандаа давуу талтай байж ирсэн гэсэн үг. Тийм учраас ОХУ бидэнд ямар үнээр шатахуунаа зарах вэ, тэр үнэ нь цаашид өсөх үү, ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмэх үү гэх мэт асуудал Монголчууд бидний амьдралд шууд нөлөөтэй байж ирлээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шатахууны үнийн савлагаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга С.Батболд Сууц өмчлөгчдийн…
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлээр эхний ээлжид С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн 80 ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд тус…
Дэлхийн таван удаагийн аваргууд энэ удаагийн тэмцээнд шилдэг залуу бүрэлдхүүнтэй ирсэн. Дөрвөн жилийн өмнө Нэймар тэргүүтэй Бразилчуудыг арай балчир байна гэж байсан билээ. Тэгвэл тэд одоо жинхэнэ ид насандаа ирлээ. Дасгалжуулагч Титегийн удирдсан залуус яван чангарсаар хамгийн ширүүн өрсөлдөгчтэй өнөөдөр тулахнээ. Бразилчууд эхний тоглолтод тэнцэж, удаах тоглолтод арай гэж ялалт байгуулж, Сербүүд болон Мексиктэй шилдэг тоглолтоо үзүүлсэн. Өнөөдөр тэдний учраа Бельгийн “Улаан чөтгөрүүд”. Бельгүүд Бразилийг 1963 онд 5:1 харьцаагаар ганцхан хожжээ. Бусад 5 тоглолтод хожигдсон гэсэн үзүүлэлттэй байгаа. Гэвч өнөөдөр байдал өөр болжээ. Бельгийн шилдэг залуус “Шинэ Дэлхийн аварга” болох бүрэн магадлалтай хэмээн бүх мэргэжилтэнүүд санал нэгтэй байгаа. Чансаа доогуур…
Эмэгтэй хүн хөл хүнд байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Яг ийм үедээрээ жүжигчин, топ модель, йогийн багш, гурван хүүхдийн ээж, аз жаргалтай эхнэр Д.Пүрэвсүрэн байгаа бөгөөд удахгүй шинэ хүнээ өлгийдөн авахаар хүлээж байгаа билээ. Дөрөв дахь хүүхдээ хүлээж буй Д.Пүрэвсүрэнгийн хөл хүнд энэ цаг үеийн хайр хүрэм зургуудаас хүргэж байна.
MNTM шоунд оролцохдоо тус шоуны оролцогчдод таалагдаагүй ч үзэгчдэд таалагдсан хамгийн залуу оролцогч нь Б.Ану-Үжин. Найз залуутайгаа таван жил үерхэж байгаа тэрбээр харилцаагаа ахисан түвшинд гаргаж хадмын хаяа түшсэн ажээ. Тэрбээр үүнийгээ батлан хадам ээждээ баярлалаа гэсэн тайлбар бүхий зураг цахим орчиндоо байршуулсан байх юм. Ингээд хадамд гарч, айлын эхнэр болсон Б.Ану-Үжин болон түүний нөхрийн зургуудаас хүргэе.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн энэ оны хагас жилийн тайланг танилцууллаа. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны хагас жилийн байдлаар нийт 21165 өргөдөл гомдол гаргасан байна. Үүний 94 хувь нь шийдвэрлэгдэж, үлдэх хувь нь шийдвэрлэгдэх шатандаа байгаа аж. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 10 хоног байгаа нь өмнөх онтой харьцуулахад 16 цагаар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Иргэдийн өргөдөл гомдлын хандалт өмнөх оны хагас жилд 15815 байсан бол энэ оны хагас жилд 21165 болж өссөн байна. Мөн өмнөх онтой харьцуулахад шийдвэрлэж хариу өгсөн өргөдөл, гомдлын…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. Хотын удирдлагууд өвлийн бэлтгэл ажлаа эртнээс ярьж, агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ийнхүү баталж байна. Төлөвлөгөөний хүрээнд хийгдэж ажлын талаар “Өдгөө 200 мянган өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан…
Сүхбаатар дүүргийн нутаг байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг орчин үеийн хэв маягт оруулж, сэргээн засварлах тохижилтын ажил өнөөдөр дуусч, ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэд, оршин суугчдад хандан “Иргэд маань өөрийнхөө хотыг, төрж өссөн гудамж, талбайг яг тэр чигээр нь авч үлдэхийг хүсч байна. Бид цаашдаа хот төлөвлөлтөндөө энэ байдлыг харгалзаж үзнэ. Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа орон сууцны хороолол дунд, цэцэрлэг, сургуулийн хашаанд, олон нийтийн спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай дунд ганц сөөм ч газар өгөөгүй. Цаашдаа ч өгөхгүй. Цаашдаа ийм гудамж талбай нийслэлд олон бий болох ёстой. Ийм…
