БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно. Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр…
Зохиогч: cool
“Чингисийн хүүхдүүд” МУСК-ны продюсер, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг НҮБ-ын уулзалтад оролцон, нүүдэлчдийн соёлын илрэл болсон бүтээлээ танилцуулаад иржээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа, “НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал М.Мёллерын илгээлтийг НҮБ-ын Женев дэх төвийн улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Салман Баль танилцуулж, уг арга хэмжээг нээлээ. “Чингисийн хүүхдүүд” киног олон зочид үзэж сонирхсон сайхан арга хэмжээ боллоо. Монгол улсаас Женевт суугаа элчин сайд Л.Пүрэвсүрэн болон бусад элчингийн ажилтнууд та бүхэндээ “Чингисийн хүүхдүүд” киноны баг хамт олны өмнөөс талархал илэрхийлье. Маш олон зочид хүлээн авалт урлагийн тоглолт бүхий арга хэмжээ түүхэн үйл явдлын гэрч болсондоо үнэхээр баяртай байна. Монголын…
Өчигдөр Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охин хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Тус аймгийн цагдаа нар шуурхай ажиллаж, гэмт этгээдийг саатуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан байна. Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорионы хурал 17:00цагт болсон. Шүүх бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан Б.Н гэгч төрийн албан хаагчийг нэг сараар хорих шийдвэр гаргасан байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэ болно.
Монгол руу чиглүүлсэн шашин, соёлын довтолгооны нэг сум нь бүх цэргийн гэгээнтэн гэх энэ нөхөр биш байгаа. Сөгдөж тахидаг шүтээн нь Хятадын хэдэн зуун жил сүсэглэж яваа дайны бурхан байх юм. Их эзэн хааныгаа Чингис бурхан болгон шүншиглэж шүтэж, бүтээж, гаслант он жилүүдийн турш нуун авч ирсэн ард түмэн юмсан. Гэтэл гэнэт л өмсгөл зүүлт, суудал сэнтий, хатад хүүхнүүд, унаа морьноос нь хэдэн зуун сая төгрөг үнэртсэн, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, байгуулсан гавъяа, босгосон байшингүй нэг нөхөр Монгол Улсын хилийн цэрэг, цагдаа, зэвсэгт хүчинд хувилгааны үүрэг гүйцэтгээд эхлэв. Их наранхутагт ч гэх шиг…за тэгээд ганц үлээгээд л хил хязгаар амгалан,…
Сурагчийн ширээнээс салаад их сургуульд орох нь хүүхэд залуусын хувьд амьдралын томоохон алхмуудын нэг билээ. Бид XXI зууны хүмүүс, сонгох сонгогдох бол хүний бүрэн эрхийн асуудал. Гэвч үлгэр ярьж сургуульдаа элсүүлчихээд, хүний эрхийг зөрчиж буй “Их Засаг” их сургууль гэгдсэн сүржин нэртэй даржин газрыг аль тэртээх XIII зууны сургууль гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Яг үнэндээ “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдэг нь л энэ бололтой. Даяарчилж буй энэ нийгэмд социализмын үеийн хатуу чанга дэглэм, нүүрс түлдэг уурын зуух, тэсгэм хүйтэн дотуур байр, Инновацийн төв нэртэй хичээлийн гуравхан өрөө, юу ч хийж, хаашаа ч хөдөлсөн мөнгө нэхэх боловсролын систем арай л хоцрогдоод…
Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцтай танилцав. Тус чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улс цаг агаарын хувьд хөлбөмбөгийн талбай байгуулахад тохиромжтой бус. Бид энэ спортыг хөгжүүлэх, дэмжих, дунд сургуулиудын орчинд хөлбөмбөгийн талбай байгуулах боломжуудын талаар хөлбөмбөгийн холбоотойгоо ярилцаж байгаа. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хотын зүгээс…
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал энэ сарын 3-6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны өндөр дээд хэмжээний зочид оролцох юм. НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд боллоо. Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилууллаа. “Best of classic” сонгодог хөгжмийн үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэллээ. Тэрээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан…
ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 7 дугаар сарын 7. Бямба 9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 8. Ням 9.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 9. Даваа 9.00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 10. Мягмар 8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт 08.00 Шагайн харвааны хэсгийн харваа Шагайн асарт 08.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд 10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00 “Монголын…
