Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас 23 км-т, Даага 12 км-т уралдуулах юм байна. Мөн Шинэ Монгол морь, жороо морьдын уралдааныг долоодугаар сарын 13-ын өдөр зохион байгуулахаар тогтжээ. Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Үндэсний их баяр…
Зохиогч: cool
Энэ амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх, орц гаргахтай холбоотойгоор дараах автозамуудыг түр хугацаагаар хаах гэж байна. Иймд иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцохыг зөвлөж байна. № Аж ахуйн нэгж байгууллага, иргэн Байршил Хийгдэх ажил Хугацаа 1 Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ БГД-ийн Чингүнжавын гудамжинд, ЧД-ийн Урт цагааны зүүн урд уулзварт, Их дэлгүүрийн зүүн урд уулзварт, СБД-ийн баруун Сэлбэ Сөүлийн гудамж Эйрмаркетийн авто зогсоол дотор Автозам сэтлэх 2018.06.28-ны өдрөөс 2018.07.03-ны өдрүүдэд 2 Талын шандас ХХК Ажилчны гудамж Буудлагын төвийн туслах зам,…
Хөлбөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжилж хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. “Н” хэсгийн Сенегал – Колумбын шигшээ багуудын тоглолт өчигдөр Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж Колумбчууд 1:0 харьцаагаар ялалт байгуулав. Сенегалд тэнцээ авахад хангалттай бол Колумбын шигшээ багт заавал хожил хэрэгтэй байсан. Колумбын шигшээ багийн тоглогч Мина энэ үүргийг 74 дэх минутад амжилттай гүйцэтгэж багтаа хожил авчирлаа. Тэрбээр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг амжилттай мөргөн гоол оруулсан нь энэ тоглолтын цорын ганц гоол болсон юм. Колумбын од Х.Родригес өнөөдөр талбайд гарсан ч хангалттай тоглолт үзүүлж чадсангүй, сэлгээнд суув. Харин Сенегалчууд тоглолтын эхний үед хэд хэдэн аюултай довтолгоо хийн гоол оруулах шахлаа.…
Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Аврагчид өчигдөр /2018.06.28./ завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд 8 настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд…
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн Монголд анх удаагаа 3 км-ийн радиустай 1939 оны дайны түүхийн хээрийн музей байгуулсан байна. Хээрийн энэхүү музейн зарим үзмэрийн зургийг хүргэж байна.
“Иргэдийн оролцоотой – тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд: Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал…
Монголын кино урлагт залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, ур чадвараараа хүлээн зөвшөөрүүлсэн жүжигчин бол Р.Анхням. Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдээд буй жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас бид хүргэж байна.
Усны гүнж Ука олон жилийн туршлагадаа үндэслэн усны хувцас зохион бүтээх болсон билээ. Өнгөрсөн жил топуудаар усны хувцсаа сурталчилуулсан тэрбээр энэ жил дахин хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал Алтжин брэндийн нүүр царайгаар Монголын царайлаг, топ моделиудыг ажиллуулан удахгүй шоу хийх гэж байна. Шоу болох гэж байгаатай холбоотойгоор үзэсгэлэнт моделиудыг “нүцгэлж”амжаад байна. Моделиудын зургаас хүргэж байна.
Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулга хөмрөгүүдийн нэг нь “Амарсанаагийн тухай баримтын цуглуулга” хөмрөг юм. 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын архивын хэрэг эрхлэх газрын шийдвэрээр Өөлдийн ван Амарсанаад холбогдох Манж хэл дээр буй баримтаар хөмрөг үүсгэж, М-180-д бүртгэн данс үйлдсэн байна. Манжийн эсрэг тууштай тэмцэгч, эх оронч Өөлдийн ван Амарсанаагийн цуглуулга хөмрөгийн баримтууд нь: Шарбалын дэргэдэх Манжийн эсрэг шийдвэрлэх тулалдаан болохын өмнөх бэлтгэл, тулалдаанд оролцсон цэрэг, зэвсгийн мэдээ, Амарсанаагийн эсрэг тавьсан Манжийн туршуул, Амарсанаагаас урвасан урвагчдын өчиг, Амарсанаагийн эхнэр хүүхдийг баривчлах тухай Манжийн хааны зарлиг, Амарсанаагийн шарилыг Оросын талаас шаардсан удаа дараагийн Манжийн хааны албан…
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулан гэж байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ууганбаяр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ч.Батсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун ““Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдана. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн…
