ОХУ-д зохиогдож буй ДАШТ дуулиан шуугианаар тасрахгүй байна. Өнөөдөр хамгийн том сенсаци Казань хотод дэгдлээ. 2014 онд дөрөвдэх Дэлхийн аварга цолоо авсан Германчууд хэсгээсээ шалгарч чадсангүй. Тэд өнөөдөр Өмнөд Солонгосын шигшээ багт 2:0 харьцаагаар хожигдов. Германы шигшээ багийн дасгалжуулагч өнөөдөр гараанд Вернер, Горетцка зэрэг залуусаа гаргаж, Т.Мюллераа суулгасан байлаа. Тоглолтын эхний хагаст Германчууд олигтой довтолгоо ганцыг ч хийсэнгүй. Харин Солонгосчууд маш идэвх санаачлагатай байж, М.Нойерыг шалгаад авав. Хоёрдугаар хагаст германчууд сэргэж эхэлсэн ч М.Өзилийн дамжуулалтыг чулуу болгох хүн олдсонгүй. Сүүлдээ Т.Мюллер, А.Гомес нараа оруулсан Германчууд найдвараа алдалгүй ээлж дараалан довтолсоор байсан ч өөрсдөө гоол алдлаа. Үндсэн цаг дуусан нэмэлт цаг 6 минутаар сунгагдсан ч Солонгосын баг булангийн цохилт хийн Ким Ён Гуан өөр дээрээ ирсэн бөмбөгийг хаалга руу оруулж…
Зохиогч: cool
“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. Тэрбээр Өмнөд Африкийн Стандарт банканд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авахдаа улсын өмчийн үйлдвэрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шалгагдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Ямартай ч түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд баривчилж байсан бол өвчний улмаас ийнхүү батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болсон байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Ази номхон далайн бүс нутгийн 60 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлд хамрагджээ. Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ бөгөөд 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн…
ОХУ-д зохиогдож буй ДАШТ дуулиан шуугианаар тасрахгүй байна. Өнөөдөр хамгийн том сенсаци Казань хотод дэгдсэн бол F хэсгийн нөгөө тоглолт Шведийн хожлоор өндөрлөлөө. Екатеринбург хотноо болсон энэ тоглолтод Шведүүд өөрсдийн даалгавараа онц сайн биелүүлж Мексикийг 3-0 харьцаагаар буулган авав. Шведийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ба Мексикийн шигшээ дор хаяж тэнцэх хэрэгтэй байв. Хоёр баг өмнө нь 9 удаа таарч тоглосон бөгөөд Шведийн шигшээ баг 4 хожиж, Мексикийн шигшээ 2 хожиж, 3 удаа тэнцэж байжээ. Тоглолт Шведийн давамгайлал дор явагдсан ба Мексикчүүд сөрөг довтолгоонд найдаж тоглов. Шведийн шигшээ баг чөлөөт болон булангийн тоглолтод тун сайн тоглож, агаарт илүүрхсэн нь багт нь ялалт авчрав. Шведээс Аугустинссон…
Алга болсон хөвгүүд олдлоо 2018 оны 6 дугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос алга болсон 13 настай Д, 12 настай А нар эсэн мэнд олджээ. Тэднийг өчигдөр буюу 2018 оны 06 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байхад нь олсон байна. Хөвгүүд эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл шархгүй болохыг эх сурвалж мэдээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хандан, С.Зориг агсны хамтран амьдрагч байсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийн цор ганц гэрч Б.Булган шоронгоос захидал бичсэнийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүр цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ.…
Хөл бөмбөгийн ДАШТ-ий “D” хэсгийн сүүлийн тоглолт Санкт-Петербург хотноо явагдлаа. Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Аргентиний ялалтаар өндөрлөлөө. Аргентиний дасгалжуулагч Х.Сампаоли өнөөдөр гараандаа өөрчлөлт хийсэн тун зөв шийдвэр байлаа. Тэрбээр Э.Банегаг гараанд гаргасан нь нүдээ олж, олон чухал дамжуулалтыг тэрбээр хийж байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог Банегагийн дамжуулалтаар Э.Перес хийн Нигерийн хаалга руу цохисон. Мөнөөх Банегагийн дамжуулалт 14 дэх минутад Месси рүү чиглэн, Месси энэ ДАШТ-ийхээ анхны гоолыг Нигерийн хаалганд хийлээ. 27 дахь минутад Л.Месси Г.Игуайнд гайхалтай дамжуулалт өгсөн боловч Нигерийн хаалгач аюулыг зайлуулав. Аргентиний довтолгоо үргэлжилсээр 32 дахь минутад Банегагийн дамжуулалтыг Анхель ди Мария аван ганцаар гарав. Нигерийн хамгаалагчид түүнийг унагааснаар Аргентинчууд хаалттай цохилт хийх эрхтэй болов. Месси солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийсэн боловч хаалгачийн гарын үзүүрт хүрч, шон онолоо. Тоглолтын эхний хагас…
Тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч Зи ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөг хүртэл тэргүүн хатагтайгаа ард түмэндээ танилцуулах нь бүү хэл, хувийн амьдралаа “улсын нууц” мэт хадгалсаар байгаа. Учир мэдэх хүмүүсийн хэлхдэгээр түүнийг Анжилека гэх буриад бүсгүйтэй хамтран амьдарч буй бөгөөд дундаасаа 4 хүүтэй гэх. Гэвч тэр бүгд НУУЦ. Хэдийгээр ард түмний нүдэнд Х.Баттулга Төрийн тамга атгаж буй мэт харагдавч, уг хэрэгтээ тамгагүй төр атгасан хүн бол ноён З.Энхболд гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй болжээ. Ерөнхийлөгчийн хамаг бор ажлыг Зи ноён хийж, зарим нэг хүмүүсийн баасыг базаж байранд нь тавьж байна. Мэдээж тэр зүгээр нэг барлаг биш. Өөрийн хувийн тооцоотой нөхдүүдийг…
Стильст Bunny-гийн эмзэглэл “Single lady’s-3” уран сайхны кино бусад ангиудаа бодвол жүжигчид нь илүү сонин содон өнгө шийдэл, стильтэй хувцасласан байдаг. Тус киноны хувцаслалтын санааг гаргасан бүсгүй бол стильст Bunny . Өөрийгөө “Bunny” гэж нэрлэсэн жинхэнэ нэр нь тодорхойгүй энэ бүсгүйг олон жил Европ од амьдарч байсан гэдгийг л мэднэ. Шинэ стиль өнгө тодорхойлж олны анхаарлын төвд орж ирсэн түүнийг тойрсон хэл ам хэдийнээ газар авчээ. Тухайлбал, түүнийг Европ од амьдрах хугацаандаа Бэрдийн дэлгүүрүүдээс сэмхэн хулгай хийж хөлжсөн гэх. Яриа бол яриа. Харин тэрбээр энэ яриаг эрс эсэргүүцдэг бөгөөд санаатай болон санамсаргүй хэвлэлүүд энэ тухай бичвэл, хатуухан хандана хэмээн мэдэгддэг…
Л.Балхжав том бэрээ хүлээн зөвшөөрөөгүй юу UBS телевизийн захирал Л.Балхжав том хүү Б.Чингүүний сонголтод сэтгэл дундуур байдаг сурагтай. Тодруулбал, хүүгээ өөрөөсөө 12 насаар дүү жүжигчин бүсгүй Ч.Сэлэнгийг ханиараа сонгосонд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ шүү. Хэдийгээр хөөрхөн ихэр ач нар төрүүлж өгсөн ч хадам аавын хатуу зарчим зөөлрөөгүй аж. Харин Б.Чингүүний ээж хатагтай Ариунаа бэр охиндоо маш нааштай, сайхан ханддаг гэнэ. Хосууд хэдийнээ нэг гэрт орсон ч хуримлаагүй өдий хүрсэн нь ноён Л.Балхжаваас хамааралтай болохыг ойрын эх сурвалж хэллээ. Ямартаа ч, хадам аав нь жилийн жилд “Миний дуунууд” тоглолтоо хийгээд 20 жил болж буй. Гэтэл том хүүгийнхээ хуримыг хийх…
