Зохиогч: cool

Өчигдөр буюу 2018 лны 06-р сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт заын хөдөлгөөны дүрэм зөрчсөн жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Тодруулбал жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцлоо Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэлд нь хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Улмаар энэ үйлдэлд нь мөн хариуцлага тооцуулах юм. Иргэн Б нь зөрчил гаргахдаа архидан согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Цааш унших

Сахаргүй ундаа “zero” гэж рекламдаад л, сахаргүй юм чинь арай гайгүй байх гэж бодоод уугаад байна уу? Эдгээр ундаанд сахарозын агууламж байхгүй гэхдээ чихэрлэг амт оруулагч E951 буюу “Аспартам” хэмээх энгийн сахарнаас 200 дахин чихэрлэг амт үүсгэх чадалтай химийн нэмэлт хийдэг. Аспартам нь халуун орчинд задралд орж элэг, тархи гэмтээгч, хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг. Аспартам нь толгой өвтгөх, дотор муухайрах, сэтгэл санаа тогтворгүй болгох, үс хумс хугарах унах, нойргүйтэх зэрэг гаж нөлөө илэрч болдог. Чихэрлэг ундаанаас татгалзья! Шошго уншиж сонголтоо хийцгээе!

Цааш унших

2018 оны эхний 6 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2093 удаа гарч, 12.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 26 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 912 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 582 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 26.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.  Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,3 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42 хувиар тус тус өсчээ. Нийслэл хотод нийт 1371 удаагийн гал түймэр гарч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 722 удаагийн гал түймэр гарч,…

Цааш унших

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн танилцуулах уулзалт Хангарди ордны 14 давхарт болж эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид оролцов. Уулзалт арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн удирдагч Д.Амарбаясгалан, IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг төслийн хүрээнд…

Цааш унших

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа. Баянзүрх дүүрэг нь 330 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ТБаясах танилцуулгадаа “Манай дүүрэг 2015 онд гэр хорооллын гудамж дундах эвдэрсэн шороон замыг хусаж тэгшлэх 3 техник худалдаж авсан. Энэ техник хэрэгслээ ашиглан 2017 он хүртэл гэр хорооллын гудамж дундах 65…

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна. Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд…

Цааш унших

Монголын амин зуулгын эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан, хүнсний гол гол салбар Ховд аймгийн Дарви сумын бүрэн мэдэлд шилжэв. Тодруулбал, ХХААХҮЯамыг Б.Батзориг гэгч Ховд аймгийн Дарви сумын угшилтай хүн удирдаж байна.ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь бас Ховд аймгийн Дарви сумын угшилтай цэргийн инженер Д.Энхбат. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй, агрономийн ямар ч мэдлэггүй тэрбээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг тогтвортой хашиж байна. Мөн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын даргаар Ховд аймгийн угшилтай, усны инженер Батмөнх ажиллаж буй. Бас болоогүй Улсын Мал эмнэлэгийн Ерөнхий газрын даргаар Ховд аймгийн Дарви…

Цааш унших

Баян айлын цагаан гартай, аав ээжийнхээ чихийг халууцуулсан залуучуудыг бодвол хийсэн ажил хэлэх үгтэй өв залгамжлагчдын зургаас хүргэж байна. Бид энэ удаад “Гацуурт”-ын Чинбатын амин эрдэнэ болсон Ч.Номингийн зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Хүн бүр хэн нэгэн хүнийг ил болон нууцаар шүтэн биширдэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө шүтэн биширдэг хүнээсээ суралцах, тодорхой хэмжээнд түүнийг даган дуурайдаг. Дэлхийд танигдсан эр хүний төгс илэрхийлэл болсон найман залуугийн зургийг хүргэж байна. Уншигч та тэдний хэн нэгийг сонгож өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг хүлээн аваарай. Зургийг хараад хэн нь таны хувьд төгс эр хүн бэ? Сонголт хийсэн бол өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг харахад бэлэн үү? Хью Жакман Та зөв шийдвэр гаргахын тулд мэдээлэлтэй байж, аливаад шүүмжлэлтэй хандахыг хичээдэг. Та олон нийтийг хамарсан хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэхдээ хэзээд бэлэн байдаг бөгөөд энэ нь таны сайн тал. Леонардо ДиКаприо Та…

Цааш унших