Монгол Улсад хийгдэж буй томоохон бүтээн байгууллалтын нэг нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын ажил юм. Нийслэлээс 32 км-ийн зайд орших энэхүү бүтээн байгуулалт 10-р сард ашиглалтад орно. Орчин үеийн шинэлэг бүхнийг цогцлоосон энэ онгоцны буудал руу Улаанбаатараас очих болон ирэхэд нэг том асуудал байгааг бид онцолж байна. Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосоноор ажил хэрэг болж, эхлэсэн байдаг. Тус төсөл хэрэгжсэнээр Хөшигтийн хөндийд хамгийн сүүлийн…
Зохиогч: cool
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх…
Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчид оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн бүтээн байгуулалтын…
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг маргааш дүгнэлтээ танилцуулах аж. 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг 2012 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Баянзүрх тохижилт” ХХК хийж гүйцэтгээд, тухайн оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ.…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээлээ.…
Энэтхэгийн йогийн багш Самир Мажумдер, уран нугараач Батцэрэнгийн үүсгэн байгуулсан “Battsi yoga” студийн урилгаар манай улсад дөрөв дэх удаагаа йогийн багш бэлтгэх сургалт хийх гэж байна. Энэ удаа тэрбээр Аштанга йогийн үндсэн мөн чанар, түүний гайхамшгийг мэдрүүлэх аж. Түүний өмнөх сургалтуудыг “Бадамлянхуа” йогийн төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Туул, н.Төгөлдөр, н. Чанцалмаа гэх мэт Монголд амжилттай яваа йогийн төвүүдийн олон багш төгссөн байдаг. Энэ удаа хийх Аштанга йогийн сургалтын онцлог нь биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг учраас эрчүүдэд илүү тохиромжтой юм байна. Аштанга йогийг хийхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшуулалхын зэрэгцээ турааж биеийг чангалдаг гэдгээрээ онцлогтой…
Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатартай ярилцлаа. Танайх удам дамжин цагдаагийн албанд зүтгэсэн гэр бүл. Таны хувьд энэ албанд 18 жил ажиллаад, одоо холбооныхоо ажлыг хийж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу? Аав маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад намайг дунд сургуульд байхад өөд болсон. Хүүхэд байхаасаа л аавыгаа харж энэ албанд ажиллана даа гэж боддог байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 жил ажиллаж байгаад 2009 оноос эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байна. Миний хувьд төрийн захиргаа, удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй. Удам дамжин энэ албанд зүтгэж, ухаан суусан үеэсээ эхлэн энэ албаны жаргал, зовлонг харж,…
Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хуульчдын дунд нилээн маргаан дагуулж байна. Энэ асуудлаар хуульч Д.Мөнх-Эрдэнийн байр суурийг тодруулж ярилцлаа. – Хуулийн төслийг хүний эрх, эрх чөлөөг хангах талаар ухралт хийсэн төсөл гэж ярьж байна. Та хуулийн төсөлтэй танилцсан уу? Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарах уу? – Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй танилцсан. Үндсэн зорилго нь Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах юм болов уу гэж харлаа. Ер нь манайд захиргааны хэргийн шүүх буюу дагнасан шүүх 2004 онд байгуулагдсан. Үүнээс өмнө Засгийн…
Боловсролын салбар бол улс орны тэргүүлэх чиглэл мөн. Энэ салбарын бодлогод засаг төрөөс хяналт тавьж зөвийг нь дэмжиж, бурууг нь хязгаарлаж байх учиртай. Ялангуяа төрөөс бага, дунд, бүрэн дунд боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, дэмжих ёстой. Хувийн хэвшлийн дунд сургуулиуд төрийн ачааллаас хуваалцаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдийгээр төлбөртэй сургалт явуулдагч гэсэн багш боловсон хүчний чадавх, суралцах орчин, үйл ажиллагаагаараа ялгарч сургалтын чанараараа ерөнхий боловсролын сургуулиудыг тэргүүлдэг нь сайшаалтай. Ийм сургуулиудын нэг бол Гёте бүрэн дунд сургууль юм. Одоогоос 15 жилийн өмнө Гёте сургуулийг П.Хажидмаа, Ц.Оюун нар нэгдэн байгуулж байжээ. П.Хажидмаагийн хувьд германд сургууль төгссөн, боловсролын салбарын хүн, Монгол-Германы хамтарсан 38-р сургуулийн захирлаар амжилттай ажиллаж байсны хувьд Гёте сургууль…
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу маргааш Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна. Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан бөгөөд ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн…
