Зохиогч: cool

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм. БНСУ-ын Сөүл хот Өмнөд Солонгос улсын нийслэл бөгөөд 10 гаруй сая хүнтэй. Засаг захиргааны хувиараар улсын нэгдүгээрт орох онцгой том хот юм.  Сөүлийн цамхаг, Түндэмүний загварын ордон, Лотте ордон зэрэг гадаад, дотоодын жуулчдыг татах олон орчин…

Цааш унших

БНСУ-ын  Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар  санал солилцлоо. “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх  асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна”…

Цааш унших

Зүүн  хойд  Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Орос Монголын санаачилгын хүрээнд чуулга уулзалт зохион байгуулагдаж,  төв талбайд үзэсгэлэн зохион байгуулагдсан. Худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх талаар энэхүү санаачилгад  оролцогсод онцолж байсан юм. Манай хоёр хотын ч харилцаа бүхий л…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр БНСУ-ын Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүд болон хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцав. Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чул “Манай хот Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоогоод 4 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хамтарч ажилласан, хийж хэрэгжүүлсэн тоймтой зүйл байхгүй нь харамсалтай. Хамтын ажиллагааныхаа эхлэл, суурийг тавих хэрэгтэй. Инэгэхийн тулд манай хотын туршлагад суурилж Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх…

Цааш унших

Улаанбаатар хотноо чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашид аль аль салбарт хамтран хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож, Чита хотын агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга замуудыг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байгаад талархлаа илэрхийлье” хэмээв. Мөн тэрбээр “Манай хоёр улс, ард түмэн, хотууд нь дэлхийд ховор нандин…

Цааш унших

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна. Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга  Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юү Жү Ёон, Япон улсын Токио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Хигашикава Наобүм нар мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа форумд оролцогч зочид төлөөлөгчид…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотноо хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцогч зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээг Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл төлөөлөгчдөд хүргэсэн юм. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хотын дарга нар аа Монгол Улсын нийслэл Улаанбаатар  хотод хүрэлцэн ирж, бүс нутгийн түвшний хотын дарга нарын уулзалтанд оролцож, байгаль дэлхий, ногоон хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэхээр хуран чуулсан та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийн мэндийг айлтгая. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар “Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалт” хоёр жил тутам тогтмол зохион байгуулагдаж, экологи, шинэ технологи,…

Цааш унших

Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлээмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна. “Эрхэм хүндэт зочдоо Зуны дунд сарын  дэлгэр сайхан өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирсэн хотын дарга нар болон  байгаль эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн зочид та бүхэндээ   юуны өмнө манай хотод тавтай морилохыг урьж байна. Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум  нь “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь”…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар  Зүүн хойд  Азийн хотын дарга нарын форум  3  дахь удаагаа нийслэл хотод чуулж байна.  Энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан  дэд дарга  Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга  Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга  Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна. Энэхүү форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн хоёр өдөр Улаанбаатар чуулж, салбар хуралдаануудыг…

Цааш унших

Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тяньжин хотын Байгаль орчныг газрын орлогч дарга Си Жин, Тяньжин хотын Байгаль орчны хүрээлэнгийн дэд дарга Кан Лэй тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Та бүхнийг хүрэлцэн ирсэнд таатай байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна. БНХАУ-ын…

Цааш унших