Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Шэньян хотын Ардын засгийн газрын Нарийн бичгийн орлогч дарга Жун Юншэнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Түүнчлэн…
Зохиогч: cool
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочдыг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Чи Гуохуа болон тус хотын төлөөлөгчид байлцлаа. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэлэхдээ “БНХАУ-ын хотууд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд ихээхэн ач холбогдол өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж, энэ удаагийн хуралд нийт 4 хотоос 18 төлөөлөгч, IGDP олон улсын…
Хүйсээ солиулаагүй ч хөх томруулах мэс ажилбар хийлгэж, гоо сайхны багахан мэс заслаар жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй үзэсгэлэнтэй харагдах болсон трансжендер мисс Солонго саяхан найз залуугаасаа салж, сэтгэлээр унаж буй талаар цахим хуудаснаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл тэрбээр сэтгэлээ тайтгаруулахаар Европод аялал хийж яваа аж.
УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ МҮБХ-ныхон өнгөрсөн баасан гаригт эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай мэдээлж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүллээ. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар маргаан бүхий талууд эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан, талцлаа зогсоохоор болсон байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат нар оролцжээ. Дархан аварга Х.Баянмөнх зүгээс уулзалтын эхэнд маргаан, талцлаа эцэслэж, эвлэрлийн гэрээ байгуулж, ард түмнээ хүндэтгэж,…
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа Mikoto брэндийн шинэ нүүр царай болжээ. Дэлхийн алдарт сувдан чимэглэлийн Mikoto брэнд монголд албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй байна. Тус брэнд шинэ нүүр царайгаараа дуучин Г.Анхмааг онцлон сонгож хамтран ажиллаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дуучин бүсгүй маань тус брендтэй 50 сая төгрөгийн гэрээ хийж хамтран ажиллаж байгаа гэнэ. Дуучин Г.Анхмаагийн хувийн амьдрал нь нэг үеэ бодвол тогторжоод байгаа юм байна. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонтой хамтран амьдарч эхэлсэн байна.
“Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүүгийн том охин эх орондоо иржээ. Энэ талаар тэрбээр “Охин маань Америкаас сургуулийн амралтаараа ирлээ, дүү нь бараг бэтгэрэх шахсан!! Хичээлийнхээ хажуугаар ресторанд ажиллаж хэлээ сайжруулан хичээл номондоо үе тэнгийнхнээ манлайлж, өвөө эмээдээ доллүүүр явуулах маягтай!!! Ямартай ч хэсэгтээ бөөндөө цуглаж авлаа!!!” хэмээжээ. Түүний охины хувьд түрүү жил АНУ-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон. Г.Алтантүрүүг ийм том охинтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр энэ тухай одоог хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй. Ингээд Г.Алтантүрүүгийн охины зургуудаас хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Э.Мөнхсүлд МИАТ-ийн онгоцны үйлчлэгч болжээ. Түүний хувьд АНУ-д цэргийн сургууль дүүргэсэн офицерийн мөрдэстэй залуу. Гэвч гишүүн аавын зөвлөгөөг дагаж ийнхүү онгоцны үйлчлэгч гэх албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж буй аж. Дашрамд дуулгахад Батлан хамгаалахын сайд өвөөтэй, сайд аавтай Э.Мөнхсүлдийн хувьд Гавьяат тамирчин С.Төгсцогтын экс эхнэр, Киви хамтлагийн дуучин Укагийн дүү Д.Уранзаяатай хайр сэтгэлийн холбоотой юм. Хосууд харилцаагаа нууцалдаг бөгөөд нэгнийхээ зургийг тэр бүр цахимд оруулаад байдаггүй.
14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан “Х Түц” продакшинд харьяалагдан ажиллаж байсан Б.Хулан өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хоёр дахь амьдралаа эхлүүлээд байсан жүжигчин бүсгүй дахин ганц бие болсон. Түүнийг гэх эрчүүд олон байдаг ч дахин амьдрал зохиовол өөртөө чин сэтгэлээсээ хайртай, халамжтай залууг сонгоно гэдгээ илэрхийлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд түүнд хаяглагдан ирсэн захидлуудыг дурсгал болгон хадгалдаг байна. Энэ талаар тэрбээр “10 жилд байхаасаа захидал авдаг байсан. Миссийн тэмцээнд орсны дараа хөдөө орон нутгаас өөрийнхөө зургийг хавчуулсан хайр хүндэтгэлийн захидалууд ирдэг байсан. Тэр захидлуудаа дурсгал болгон хадгалдаг” гэжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд хоёр ч…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жан Чин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд зочдод хандан “Бээжин хотын удирдлагууд та бүхэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болоод хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, энэ удаагийн хуралд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай…
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялж байна. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлж байгаа нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын албаны болон гал унтраах ангийн нийт 90 албан хаагчид нийслэл хотынхоо түүх дурсгалт газар, музейг үзэхээр хотын аялалд гарлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран энэ өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Аялал жуулчлалын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Нийслэл хотын хамгийн ачаалал ихтэй, чухал хариуцлагатай алба хашдаг хүмүүс…
