Зохиогч: cool

Хэрэг гарсан газар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байв. Буу, хутгаар зэвсэглэсэн дээрэмчид дайрч орон “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” хэмээн заналхийлж, тоглоомчдын мөрийнд тавьж байсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж, нийт 57.4 сая төгрөгийн хохирол учруулаад, тэнд байсан 10 хүнийг зодсон юм. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авсан байдаг. Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т…

Цааш унших

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -Өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү? – Жагсаалын үеэр яригдаж буй асуудал яг өнөөдөр /2018.06.19/ үүсчихээгүй юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын хилийн албанаас Эрээн хот руу манай улсаас зорчиж байгаа автомашинуудыг өнгө үзэмж муутай, хүн тээврийн автомашинаар ачаа зөөж зориулалтын бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлагуудыг тавьж байсан. Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас нутгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс Эрээн хотын захиргаатай удаа…

Цааш унших

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын   форум өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт зохион байгуулалтын хуралдаанаа хийж байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар чуулдаг энэхүү форумын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн хотууд өндөр ач холбогдол өгч, оролцоо нь нэмэгдэх болсон. Нөгөө талаар бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг ч уг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой гэж хотын дарга нар үзэж байна.  Тиймээс уг форумыг санаачлагч хот буюу Улаанбаатарт чуулж байхдаа байнгын ажиллагаатай институц болгох, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, зохион байгуулах хотууд саналаа…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө. Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа…

Цааш унших

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралд НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн НӨҮГ-ийн мэргэжилтнүүд болон бусад албаны холбогдох хүмүүс оролцож, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааны ажлын явцыг танилцуулав. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын сүлжээг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн тусгах санал байгаа талаар холбогдох албаныханд хэллээ. Тэрбээр “Авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг нарийвчлан оруулах, тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас…

Цааш унших

Нөгөө хоёр настай хүүхдийг моринд нь “баглаад” уралдуулсан эцэг малыг 100 мянгаар торгосон юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэнд амь насанд харшлах, эсвэл аюул учруулах тоглоомд оролцуулвал 100 мянган төгрөгийн торгууль төлөхөд л хангалттай. Монгол хүүхдийн албан ёсны үнэлгээ нь энэ. Тэгвэл ингэе л дээ. Энэ хуулийн заалтаар хурдан морь хүүхдээр уралдуулан зохион байгуулсан холбоо буюу хуулийн этгээдтэй шүүхдээд хүүхэд тус бүрээр 1 сая төгрөгийн торгууль ноогдуулах боломжтой байх нь. Жил бүр наадмаар 30 гаруй мянган хүүхэд уралддаг тоо байна. 30 гаруй мянган хүүхэд нэг өдрийн дотор элэг бөөрөө доргиож, зарим нь илүү хүнд бэртэж гэмтдэг гэсэн үг. 30 гаруй мянган…

Цааш унших

1956 онд  АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингст таны харж байгаа энэ барилга баригдаж байсан. Харин шинэ эзэн нь болох Павлин Уильямс 2016 онд дахин тохижуулсан байна. Монгол гэр шиг дугираг энэ байшин нь бүх тал руугаа харсан цонхтой бөгөөд 232 м2.  Энэ байшин гурван унтлагын өрөө, гурван 00-ын өрөө, зочны өрөө, галт тогоотой. Зочны өрөөний өндөр нь 8м бөгөөд байрны зургийг хүргэж байна.

Цааш унших

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Хувьсал” продакшинд хамт харьяалагдаж явсан жүжигчин Б.Одбаяртай амьдралаа холбож хүүгийн ээж болсон байдаг. Тэрбээр нөхөр хүүхдийнхээ хамтаар Америк оронд амьдарч эхэлсэн. Тэгвэл хосууд маань зуны амралтаараа эх орондоо ирж түр саатаад байгаа аж. Хэдийгээр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд чөлөө авсан ч алс холын нутагт драмын театраа санагалзан суудаг нь түүний үг үйлдлээс тодхон харагддаг. “Хувьсал” продакшнаас гарч УДЭТ-ын хаалгыг татсандаа огтхон ч харамсдаггүй жүжигчин бүсгүйг үзэгчид “Орхидос”-ын хойд ээж, “Аюултай харилцаа”-н нууц амраг зэрэг эсрэг талын дүрээр нь илүүтэй мэддэг. Сайхан бүсгүйн 21 шинжээс 20 шинж нь надад байгаа хэмээсэн жүжигчин бүсгүй АНУ-ын Конгрессын танхимын өмнө үндэсний…

Цааш унших

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах  чиглэлээр арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга нар болон олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид нэгдэн Улаанбаатар хотод чуулж байна. Экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах,  ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж хэрэгжүүлдэг нь энэ форумын  ач холбогдол юм. Энэ удаагийн форум Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн хотууд ийнхүү бүс нутгаараа чуулж, “ногоон хот, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот”  болох  зорилгод нэгдлээ. Хотын дарга форумыг…

Цааш унших