Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Гэгээлэг мэдээ: Дэнжийн мянгын залуус ТББ байгуулан, саян үйлсийн аянууд хийж эхэллээ
Нийгэм

Гэгээлэг мэдээ: Дэнжийн мянгын залуус ТББ байгуулан, саян үйлсийн аянууд хийж эхэллээ

coolНийтэлсэн: cool03/07/2022Шинэчилсэн:03/07/20221 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэнжийн мянгад төрж, өссөн залуус ‘Буянт дэнжийн мянга’ ТББ байгуулан Дэнжийн мянгад олон зүйлс хийхээр төлөвлөжээ. Тэдний хамгийн эхний үйл ажиллагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэнжийн мянга орчмын  9, 10,11-р хорооны өрх толгойлсон ээжүүд болон эмэгтэйчүүдээ баярлууллаа. Хамгийн гол нь сэтгэлийн дэм гэж сайхан үг байдаг. Үүний нэгэн адил Дэнжийн мянгаар овоглосон залуус нэгдэн төрийн бус байгууллага байгуулан ийнхүү өсөж төрсөн газартаа жоохон ч гэсэн гэгээлэг бүхнийг эхлүүлэхээр зорьж байгааг тэд энэ үеэр хэлсэн юм. Тус төрийн бус байгууллага нь ашгийн бус бөгөөд эхний ээлжид эмэгтэйчүүд, ээжүүдээ баярлуулаад дараа дараагийн үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Цар тахлын улмаас хоёр жил гаран ажил, орлогогүй бүхий л салбар хэцүүхэн байсан ч залуус сэтгэл байхад бусад зүйл аяндаа бүтдэг юм гэдгийг ийнхүү харуулж Дэнжийн мянгад сайн сайхныг түгээж эхлээд байна.

Залуус нэгдэн нийлж Дэнжийн мянгын гэр хорооллуудад тоглоомын талбай байгуулах цаашлаад гэмт хэргийн гаралт ихтэй хэсэгт  цагдаа, хууль хүчний байгууллагатай нийлэн таслан сэргийлэх үйл ажиллагаанд  идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ.

Дэнжийн мянгаар овоглодог Татар хамтлагийнхан  төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийлж тус аянд нэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй Дэнжийн мянгад өсөж төрсөн  Боксын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Э.Цэндбаатар мөн тухайн үйл ажиллагаанд оролцож ах нартайгаа хамт гэдгээ илэрхийллээ. Санаа зорилго нь бүтэмжтэй байж санасан бүхнээ саадгүй бүтэх болтугай гээд Төрийн бус байгууллагын бүхий л  залуустаа сайн сайхныг хүсэн ерөөж амжилт хүсье.

гэгээлэг мэдээ фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. baterdene davaajaw FB on 03/09/2022 19:27

    Энэ мэдээг бичсэн хүн мэргэжлийн сэтгүүлч байх. Уншихад их сайхан уншигдаж байна.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.