Зохиогч: cool

С.Батболд: Иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Хотын дарга эхлээд Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7-р хороо Их тойруугийн /Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх/ жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м…

Цааш унших

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарьж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн…

Цааш унших

Монгол түмний аугаа өв соёл, түүхэн уламжлалын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон. Учир нь хурдан морины уралдааны зохион байгуулалтын зөрчил, маргаан будлиан хэрээс хэтэрч, хяналтаас гарснаар нийгмийн дургүйцлийг хүргэхэд хүрсэн. Түүний тод илрэл бол өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн нийт морьдын 70 гаруй хувь нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, уралдсан цөөхөн хэдэн морьдын дунд эрлийз хэмээх тодотголтой морьд уралдаж, түрүү айраг хүртсэн нь олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, уур бухимдлыг төрүүлж, наадмаар морио уралдуулахгүй байх сонголт хийхэд хүргээд байна. Нийгэм олон нийтэд таалагдсан ч, нийт уяачдын дургүйг…

Цааш унших

Урин дулааны улирал эхэлсэн энэ цаг үед хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисны улмаас бага насын хүүхдүүд голын усанд живж нас барах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Алтай суманд  “Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд живж нас барсан 2 хүүхдийн цогцосыг нутгийн иргэд гаргаж авчээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.

Цааш унших

Энэ долоо хоногт буюу 2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. Тухайлбал: 1. БЗД-ийн нутаг Халдвартын эмнэлэгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган зорчигч овог нэр, нас тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан, 2. БЗД-ийн нутаг Доржийн гудамжинд T.Mark X маркийн автомашины жолооч нь T.pruis…

Цааш унших

Иргэний нисэхийн ерөнхий газрын хурган дарга нар нийлж цэнгэн хөгжилдөхдөө тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн байна. Үүнийг нь сануулсан тухайн байгууллагын үйлчилгээний ажилтанг зодож танхайрсан байна. Албаны эх сурвалжууд энэ мэдээллийг баталж байхад ИНЕГ харин “Үгүй” хэмээн мэлзэв. 2018.05.31-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хэсэг дарга нар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокегоор үйлчлүүлжээ. Энэ үеэр тэд тамхиня хяналтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд тамхи татахгүй байхыг сануулсан барменыг зодож танхайрсан байна. Хохирогчийг О.Т гэдэг бөгөөд хамар нь хугарсан байна. Бид түүнийг олж уулзахад “Тухайн явдлаас хойш би ажлаасаа гарсан. Ямар ажил хийдэг хүмүүс вэ…

Цааш унших

  Жил бүр төрийн байгууллагуудад аудитын шалгалт ордог. Үүний хүрээнд МУИС-д аудитын шалгалт орсон бөгөөд хэд хэдэн сэжиг бүхий үйлдэл илэрчээ. Монгол Улсын Их сургууль нь 2017 онд улсын төсвөөс урсгал зардалд 1,099.5 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 237.4 сая төгрөг, бусад төсөвт байгууллагаас 3,922.6 сая төгрөг, тусгай зориулалтын сангаас 1,225.8 сая төгрөгийн санхүүжилт авсан. Өөрийн үйл ажиллагаанаас 43,165.4 сая төгрөгийн орлого олж, хандиваар 492.9 сая төгрөгийн орлого олсон байна. Үндсэн үйл ажиллагааны зардалд 39,732.9 сая төгрөгийг зарцуулж 10,441.6 сая төгрөгийн үр дүнтэй ажилласан байна. Тэгвэл энэ удаагийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлөөр  Монгол Улсын Их сургуулийн 2017 оны жилийн эцсийн…

Цааш унших

Монголын толгой баяны “эрх гүнж” гэгддэг хатагтай Н.Цэлмүүн өнгөрсөн хоёрдугаар сард Солонгост амаржиж хүүтэй болжээ. Шинэ хүн нь Н.Цэлмүүний хоёр дахь хүү бол Б.Баттүшигийн анхны хүү юм. Тэртээ 10 жилийн өмнө Хар зүрхний нуурт анхны хуримаа нижгэр хийж байсан Б.Цэлмүүн өнөөдөр Сү. Батболдын ууган хүүгийн эхнэр болж, удам залгах хүүг төрүүлсэн нь амьдрал хаашаа ч эргэж болохыг харуулсан жишээ боллоо. Б.Баттүшигийн хувьд энэ цагийн жентельмэн. Түүний боловсрол хүмүүжил, өв хөрөнгөтэй ярих ч юм биш. Тэр бусад “ханхүү”-д шиг эхнэр хүүхний асуудлаас хол хөндий байсаар өдий хүрсэн. Ёстой л цэв цэвэрхэн “амьтан”. Тэднийг анх жиг жуг болсон гэхэд итгэх хүн барагтаа…

Цааш унших

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн…

Цааш унших