Үүрд алга болсонд тооцогдож байсан 130 жилийн настай Атланта хөлөг онгоцны сэгийг Супериор нуурын ёроолоос олжээ. Энэ тухай Хойд Америкийн их нууруудын хотгор дахь хөлөг онгоцны сүйрлийг судлах нийгэмлэгээс мэдээллээ.

Антланта хөлөг онгоцны үлдэгдэл нуурийн мандлаас 650 футын гүн харанхуйд байгаа бөгөөд хүйтэн харанхуй нөхцөлд маш сайн хадгалагдсан байгааг гүний судлаачид тогтоосон байна.
Тус судалгааны нийгэмлэг 2021 оны зун Superior нуурын 2500 гаруй миль талбайг Marine Sonic Technology компанитай хамтран зураглал гаргах ажлыг хийсэн юм. Ингэснээр 172 фут өндөртэй хөлөг онгоцыг олсон байна.
Их хэмжээний нүүрс тээвэрлэж явсан Атланта хөлөг онгоц 1891 оны 5-р сарын 4-нд болсон шуурганы үеэр живсэнд тооцогддог. Долоон хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүд аврах завинд сууж, Crisp Point-ийн эргийн станцад ирэх хүртлээ хэдэн цагийн турш гараар сэлүүрдсэн гэдэг. Аврах завь станцын ойролцоо ирэх үедээ онхолдсон бөгөөд хоёрхон гишүүн нь аюулгүйгээр эрэгт хүрч чадсан тухай тэмдэглэл, амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлэгт байдаг. Эргийн тусламжийн энэхүү станц хожим эргийн хамгаалалтын алба болсон.
Атланта хэмээх нэр нуурийн хүйтэн усны гүнд тод харагдаж байгаа ч одоогоор усан онгоцыг татаж гаргах ажлыг хийгээгүй байна. Аврагч, шумбагчдад хүндрэлтэй нөхцөл байгаагаас гадна эртний сүйрсэн онгоцыг татан авахад тусгай зөвшөөрөл шаардлагатай болдог гэнэ.

