Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Дэлхийн циркчид ирлээ, одоо тэгээд яах уу
Нийгэм

Дэлхийн циркчид ирлээ, одоо тэгээд яах уу

coolНийтэлсэн: cool03/10/2022Шинэчилсэн:03/10/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Байгаа зүйлээ зоргоороо нөхдүүдэд өгч нураалгачхаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь Монголын бас нэгэн ЭМГЭНЭЛ  юм даа.

Цагтаа гарын 5 хуруунд багтахаар хэдхэн улсад байдаг гэж бид циркээрээ  бахархдаг байв. Гэтэл өнөөдөр  дэлхийн циркчид ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад орох оронгүй сууж байдаг.

Товчхондоо бол циркгүй мөртлөө дэлхийн циркчдийг урьчихсан. Тэгээд нэг их аргаа олчихсон аятай “Буянт-Ухаагийн спортын ордонд тоглуулна” гээд маадайж байгаа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой “Ичмээр дамшиг” гэгч болж байна, хөөрхий.

Дэлхийн 10 орчим улсын циркчид манай улсад тоглолтоо хийнэ. Тэдний хувьд  ихэнх нь дэлхийн циркчид буюу “Алтанцом”-ын эзэд. Тэд Монголын зориулалтын, ая тухтай циркт тухлан тоглодог байсан бол энэ удаа Спортын шинэ  ордонд ийнхүү эр зоригийн үзүүлбэр үзүүлэх нь. Тэгвэл зориулалтын бус зүйл л хор уршиг дагуулдаг. Хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй гэсэн баталгаагүй. тэгээд ч тэднийг дэлхийг хэрэн хэсч хаана ч хоноглож, нөхцөл байдлыг гололгүйгээр тоглолтоо хийж явдаг гэж бодож буй бол том эндүүрэл.  

Хөөрхий, нөгөө муу “Орилоо Д.Мөнх-Эрдэнэ” бас ч гэж буруу зөрүү юм хэлээгүй гэдгийг одоо бултаараа ойлгох биз. Хоолойгоо цахирттал орилсон түүний бичлэгээс харахад “Ийшээ орж болохгүй нь байна шүү” гэх бодол төрж, нуруу  хүйт даасныг нуух юун.

Мөнгөтэй дүр эсгэсэн нөхдүүд циркийг “менежментийн хувьчлал”-аар авсан ч зориулалтаар нь ашиглах тухай гэрээнд нь тусгасан байх ёстой.  Тэгвэл гэрээгээ зөрчсөн нөхдөөс эд хөрөнгөө яагаад буцаагаад авчхаж чадахгүй юм бол гэх асуулт урган гарах нь ч тодорхой.

“Эцэггүй өссөн хүүхдийн толгой том” гэдэгчлэн зүйл болж байхад энэ төр хараад суугаад байгааг ЭМГЭНЭЛ гэхээс өөр юу гэх билээ.  Ёстой  Боёогийн хэлдгээр “Одоо тэгээд яана вэ яана”, Соёлын сайд, их аварга хоёроо.

С.Цээл 

Эх сурвалж:  Erennews.mn 

Нийтлэлчид Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.