Зохиогч: cool

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг  “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон зарлаж, цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 2018 оны Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруул” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэхүү уриа нь “Газрыг зохистой ашиглахаас гадна “Газарт ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх” замаар өөрчлөлтийг эхлүүлэхийг сануулж байгаа аж. KT&G Нийгмийн халамжийн байгууллага  Монголын ойн аж ахуйн сургалтын төвд өчигдөр энэхүү өдрийг угтан “Ногоон Ази сүлжээ” ТББ санаачлан БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй,…

Цааш унших

Цахим гэмт хэрэг сүүлийн үед их гарах болсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагаас тухай бүрт нь сэрэмжлүүлэг өгсөөр байгаа. Гэтэл иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй, итгэмтгий зангаасаа болж залилуулсаар байна. Тухайлбал иргэн хуурамч Facebook хаягаар орж байгаа хүнд 2.1 сая төгрөг залилуулсан байна. Залилан хийсэн этгээд  орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж Фэйсбүүкийн мессенжерээр холбогдож “Хаан” банкны данснаас 2.100.000 төгрөг залилан авсан аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар нар ирэх даваа гаригт эхлэх форумын талаар мэдээлэл хийлээ. “Форумын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум…

Цааш унших

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо. Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг ирэх бямба гарагт Налайх дүүрэгт зохион байгуулах юм. Санал зохион байгуулах ажлын хэсгээс зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь хэлэлцүүлэгт ажиллах мэргэжлийн судлаач, чиглүүлэгч нар…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Прокурорын газартай хамтран Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарт энэ сарын 13-ны өдөр сургалт зохион байгуулав. Сургалтад “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголт, Цэргийн албаны тухай хуулийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг, “Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цэргийн бүртгэл, цэрэг татлагаас хоцорсон иргэдийн зөрчлийг шалган шийдвэрлэж буй байдал” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт нар хичээл орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй…

Цааш унших

Хууль хяналтынхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гэргий О.Байгалийн үнэт эдлэл, алмазны дэлгүүрт шалгалт оруулжээ. Мисс О.Байгал Америкт нөхрөө даган амьдарч байхдаа “манюкур, педикур” сурч, эх орондоо 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ирэхдээ “Байгал” гоо сайхны салон ажиллуулан бизнесийн гараагаа эхлүүлсэн. “Байгал” гоо сайхны салоныг нь сайн найз загвар өмсөгч Э.Одгэрэл, топ модель Ч.Туяацэцэг нар нүүр царай нь болж сурталчилдаг. О.Байгал хатагтай 10 гаруй жил гоо сайхны салон ажиллуулсны эцэст эр нөхрөө Ерөнхий сайдаар ажиллах үед Зайсанд алмазны дэлгүүр нээн ажиллуулсан билээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэд нь талх байцаа таллаж, төмс ширхэглэж, ургамлын тос граммлан авч хэцүүхэн амьдар байхад…

Цааш унших

“Зөн билгийн тулаан- Монголд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, олон нийтэд “Монгол шулам” хэмээн нэрлэгдээд буй Г.Анударь бага насны, нялх хүүхэдтэй ээжүүдэд дараах зөвлөгөөг өгчээ. Тэрбээр “Ээж хүний үг хараал ч болдог, ерөөл ч болдог. Тиймээс хүүхдүүдээ аливаа зүйлийг хийхэд чадахгүй, болохгүй гэж огт хэлж болохгүй. Ер нь тийм бодлыг толгойноосоо аваад хаях хэрэгтэй. Мөн хүүхэд айж цочсон тохиолдолд хүүхдийнхээ хажууд, мөн гэртээ шөнө оройн цагаар лаа битгий асаа. Лаа хэдийгээр энерги цэвэрлэдэг ч, шөнө оройн цагаар асаасан лааны гэрлээр хий биетэй, хийсгэлэн дүртэй янз бүрийн зүйлс цуглардаг” хэмээн зөвлөжээ. Түүний хувьд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг юм байна. Түүний зургуудаас хүргэе

Цааш унших

Өнөөдөр 15 цагийн орчим ҮСАХ буюу паркын эргэлддэг пуужин тоглоом хүүхэд тоглож байх үед эвдэрсэн байна. Улмаар газар унаж дотор нь сууж явсан хүүхдүүд гэмтжээ. Хэргийн газар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байна. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15:13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансарын хөлөг” гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж байна. Тоглоом дээр байсан хүүхдүүдийг ЭЯТ үзүүлэх ажлыг зохион байгуулсан.  Хүүхдийн амь нас эрсдээгүй” гэв. Осол гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  ирэх долоо хоногт ҮСАХ-ийн үйл ажилгааг бүрэн зогсоож бүх…

Цааш унших

Би хэрхэн ажилладаг вэ? – Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Өнгөрсөн долоо хоногт гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажлын таатай орчноор хангах зорилготой Улаанбаатар Инновацийн төвийн нээлт болсон билээ. Дундын оффис, бизнес инкубатор, бүтээгчдийн лаборатори бүхий тус төвийг санаачилсан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “амжилтын хонх”-ыг цохин үүдийг нь албан ёсоор нээсэн юм. Нээлтийн үеэр Инновацийн төвийн анхны эвент болгон бид хотын даргатай “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагаа хийснээ өнөөдөр хүргэж байна. Тэрээр 10 жилийн сургуулиа Төв аймагт, 1990 онд ХААДС-ийг инженер-багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2002 оноос УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдож, 2016 оноос Нийслэлийн засаг…

Цааш унших