Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч бол Г.Оюунгэрэл. Тэрбээр хоёр жилийн өмнө топ модель С.Төгсийн хөтлөн хүргэдэг “Get ready with” шоу нэвтрүүлгийн зочноор оролцохдоо нөхөртэйгөө анх танилцсанаас хойш хамтдаа 12 жил болж буй талаар ярихдаа “Бид хамтдаа нэг жаран болж байна. 12 жилийг нэгэн жаран гэдэг” гэж өөртөө итгэлтэйгээр ярьсан нь цахимд сүлжээнд трэнд бичлэг болсон юм.
Тэгвэл өнөөдөр түүний 37 насны төрсөн өдөр тохиож байна. Өдгөө хувийн бизнес эрхэлдэг, гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж болсон тэрээр анх 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Түүний хувьд хоёр хүүхдийн ээж болсны дараа ч гоо үзэсгэлэнгээ төгс хадгалан олон улсын тэмцээнд өрсөлдөж байв. Хамгийн сүүлд 2017 онд Монако улсад зохион байгуулсан “Madame the Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд тунаж, шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарч байсан удаатай.