Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг өнөөдөр Налайх дүүрэгт зохион байгуулж байна. Өнөөдрийн санал асуулгад 380 гаруй иргэд оролцов. Өнөөдрийн санал асуулгын нэгдсэн хуралдаанд УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын…
Зохиогч: cool
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав. 2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, офиссын зориуалт бүхий барилгатай байхаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчээр БАРМОН ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок брилгын ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж…
“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээнд эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллах болсон. Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх,…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн өдөрлөгийг 06 дугаар сарын 20-ны өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон/-ын байранд 09.00-16.00…
Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна. “Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна. Энэхүү аялалын автобусыг танилцуулах, анхны аялалын…
Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн онцгой комиссын орлогч бөгөөд НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дэд дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын…
Жүдогийн өмсгөлтэй Казахстан бүсгүйн зураг сошиал орчинд эрчүүдийг “хуйлруулж” байв. Түүнийг жүдогийн тамирчин гэж шуугиж байсан боловч тэрээр жүжигчин нь гэдэг тодорхой болсон. Тэгвэл Алия Байбусинова жүжигчин найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэгийн найруулан хийж буй уран сайхны кинонд тоглохоор болжээ. Энэ талаар найруулагч “Алия гэдэг энэ жүжигчин бүсгүй миний хийж байгаа дараачийн бүтээл болох “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” УСК-нд Казахстанаас ирж тоглохоор болсон. Удахгүй дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзуулнаа” гэсэн байна.
Х Түц продакшны залуу жүжигчин Н.Баясаа их л завгүй ажиллаж байгаа сурагтай. Энэ их завгүй ажлын үр дүн мэдээж шинэ уран бүтээлүүд гэдэг нь тодорхой. Тиймээс түүнийг зорьж, шинэ, сонин, содон мэдээлэл дүүрэн яриа өрнүүллээ. -Н.Баясааг хараад хошин урлагийн жүжигчин гэдгээр нь танихгүй хүн ховор байх. Гэхдээ хувь хүн талаасаа өөрийгөө товч танилцуулаач. -Би Улаанбаатар хотын уугуул. 2004 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд СУИС-д элсэн орсон. 2008 онд жүжигчний ангийг төгссөн. 2009 оноос Х Түц продакшнд орж ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ аз жаргалтай амьдарч байна. Дуртай ажлаа хийгээд, хүсэл мөрөөдөлтэй, хайртай хүмүүстэйгээ хамтдаа жаргалтай амьдарч байна даа. -Жүжигчин…
Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч, доктор Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдаад үйлдэл дээрээ баригдсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах үатны шүүх энэ шийдьрийг хэвээр үлдээсэн. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны…
УИХ-ын даргын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”ХХК-иас баталгаа гаргаж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор Лондон хотын Олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн талаар судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын дарга Я.Санжмятаваар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 01-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж, албан тушаалтнуудыг байлцуулан үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох гэрээ, баримт бичгийн хүрээнд судалж үзсэний үндсэн дээр яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэлийг гаргасан байна. Тус зөвлөмжөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн юм.…
