Олон улсын ген судлаачид эрэгтэй хүүхэд ээжийнхээ аав буюу нагац өвөөгийнхөө гений 50 хувийг өөртөө тээдэг гэх сонирхолтой судалгааг гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний ген хүүд биш охинд өвлөгддөг аж. Иймээс эрт дээр үеэс бөхийн удам ээжийн талаас өвлөгддөг гэх үг яригдаж ирсэн нь учиртай.

Яг л энэ генийг өөртөө өвлөж төрсөн дуучин бол Э.Дашням. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний нагац өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Өвлөсөн генээрээ олны сонорыг мялааж, сэтгэлийг цэнгүүлдэг түүний гэрэл зургаас сонирхуулж байна.


