Зохиогч: cool

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа. Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж тав дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай…

Цааш унших

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж  бороо орсны дараа авто зам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулж авто зам болон явган хүний зам талбайгаар зорчих боломжгүй болдог. Тиймээс  хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж, “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГУББГ-ын дарга Т.Цэрэнноров нар бусад албаны инженерүүдийн хамт борооны ус зайлуулах шугамын  ажлын  нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллалаа. Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 112…

Цааш унших

Шведүүд Швейцарийг хожсоноор 1994 оны ДАШТ-ээс хойш анх удаа шөвгийн наймд шалгарч үлдлээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд өнөөдөр өндөрлөнө. Дөнгөж сая Швед болон Швейцарийн шигшээ багуудын тоглолт Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Энэхүү тулаанд Шведийн шигшээ баг Э.Форсбергийн гоолоор 1:0 харьцаагаар Швейцарийг буулган авав. Тоглолтын цорын ганц гоолыг Шведийн шигшээ багаас Эмил Форсберг 66 дахь минутад хийлээ. Тун тэнцүү өрсөлдсөн энэ тоглолт эхний үе гоолгүй өндөрлөсөн. Швейцарийн баг бөмбөг эзэмшилтээр давуу байсан ч Шведийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Ш.Шакири, Р.Родригес нар олон дамжуулалт хийсэн ч Робин Олсенгийн хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Хоёр баг хоорондоо албан ёсны…

Цааш унших

Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны 2018 оны хурал, олон улсын татварын форумыг Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Прайсвотэрхаускүүпэрс mакс ТМЗ ХХК-ийн татварын ахлах зөвлөх Ж.Энхзултай ярилцлаа. -Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны ээлжит олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? -Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг буюу AOTCA нь 1992 онд байгуулагдсан, тус бүс нутгийн…

Цааш унших

Хүн бүрт  таны хичнээн жил амьдарсныг илтгэх нас, таны хэрхэн амьдарсныгилтгэх биологийн нас, сэтгэлгээний нас гэсэн гурван төрлийн нас байдаг. Ингээд таны сэтгэлгээний нас хэд болохыг дараах сонжоогоор хамтдаа харцгаая. 1.Дараах зургаас аль өнгө давамгайлсан байна вэ? A.4 B.5 C.1 D.2 E.3 2.Ягаан өнгөнүүдээс нэгийг нь сонгоорой A.3 B.2 C.1 D.5 E.4 3.Энэ зураг хар цагаан зураг уу? А.  5 В. 0 4.Нар жаргаж байгаа дараах дөрвөн зургаас аль нь таньд илүү таалагдаж байна вэ? A.3 B.2 C.4 D.1 5.Дараах цэнхэр өнгөнөөс нэгийг нь сонгоорой A.2 B.4 C.3 D.5 E.1 6.Аль өнгө нь таны нүдэнд хамгийн түрүүлж туссан бэ…

Цааш унших

Энэ арай хэтэрнэ ээ. Архангай аймгийн Өлзийт, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл суманд шүлхий өвчин гарч хорио, цээрийн дэглэм тогтоогоод байна. Өнгөрсөн өвлөөс эхэлсэн шүлхийн “нүүдэл” газар авсаар хавар, зунтай золголоо. Одоо ч шүлхийн голомт хумигдахгүй, улам хүрээгээ тэлсээр. Хамгийн сүүлд гэхэд Архангай аймгийн төвийн ойролцоо шинэ цэг бүртгэгдсэн талаар ярьж байна. Үндсэндээ аймгийн бараг 2/1 нь шүлхийд нэрвэгдчихлээ. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед Архангайд онц байдал зарласан нь аялал жуулчлалаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндрэлтэй асуудал болж байна. Мөн баруун аймгуудыг зорих аялагчдын хувьд шинэ маршрутаар зам тойрч зорчино. Энэ бол…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын орлогч, гүйцэтгэх захирал Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эко хот байгуулах чиглэлээр санал солилцож, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Бид асуудлаа дотооддоо ярихаас гадна олон улсын хэмжээнд, тэр тусмаа зүүн хойд Азийн хотуудтай ярилцаж, санаачилга гарган ажиллаж байна. Өнгөрсөн сард зүүн хойд Азийн 6 улсын 16 хотын удирдлагуудыг оролцуулсан форум зохион байгуулсан. Форумаар агаарын бохирдлыг бууруулж, чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар…

Цааш унших

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра болон бусад албаны удирдлагууд, инженерүүдийн хамт замын ажлын нөхцөл байдлыг шалган ажиллалаа. Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 2-ноос ирэх есдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын барилгын ажлаа эхлүүлж байгаа аж. НАЗХГ-ын орлогч дарга  Б.Индра “НАЗХГ энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана. Иргэдээс ирсэн…

Цааш унших

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны…

Цааш унших