Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянгол дүүргийн цагдаа, прокурорууд мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг дээдлэхэд санал нэгдэв
Папарацци

Баянгол дүүргийн цагдаа, прокурорууд мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг дээдлэхэд санал нэгдэв

Эрхэм админBy Эрхэм админ03/17/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянгол дүүргийн Прокурорын болон Цагдаагийн газар хамтран мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын гаргадаг зөрчил, дутагдлыг арилгах арга замыг тодорхойлох, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зөвлөгөөн 2022 оны гуравдугаар сарын 16-нд зохион байгууллаа.


Зөвлөгөөнд дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын мөрдөн шалгах эрх бүхий 100 гаруй алба хаагч оролцон санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр 2021 оны болон энэ жилийн нэгдүгээр улирлын мөрдөн шалгах ажлын үр дүн, прокурорын шаардлага, арга хэмжээ тооцуулах албан бичигт заасан зөрчилд хийсэн дүн шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, мөрдөгч нарын гаргаж буй нийтлэг алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал, 2022 онд прокурорын байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх ажил, түүнийг ахиулахад тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.

Улмаар үйл ажиллагаандаа орчин үеийн чанарын шаардлага хангасан техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх буюу дуу, дүрсний бичлэг хийх, түүнийг CD болон зөөврийн санах ойд хадгалах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн аж.

Мөн хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, лавлагаа гаргуулан авах хүсэлт, хариуг нь нууцлал хангаж битүүмжлэн солилцож байхад онцгой анхаарах төдийгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэх, хүний эрхтэй холбоотой аливаа зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаар тогтжээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчлийг таслан зогсооход прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагын хяналтыг тогтмолжуулах, зөрчлийг тухай бүрт нь арилгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлыг хэлэлцэх хүрээнд хамтарсан уулзалт, зөвлөгөөн тогтмол зохион байгуулахаар болсон гэнэ.

 

Бас мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Прокурор, Цагдаагийн газар хамтарсан сургалт зохион байгуулахаар болжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.