Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хилийн тагнуулын удирдлагыг өршөөв
Папарацци

Хилийн тагнуулын удирдлагыг өршөөв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/17/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, тус газарт эрх бүхий албан тушаал хариуцаж байсан Ч.Дашдорж, А.Сумъяа нарыг хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдуулан 2015 оны аравдугаар сараас хойш шалгаж, анхан шатны шүүхээс нэг бус удаа гэм буруутайд тооцож байсан юм.

Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг буцаасаар байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

 

Дээрх хоёр хурандаа Б.Насанжаргал гэх хүнээр зуучлуулан хилээр эртний түүх соёлын ховор эд зүйл нэвтрүүлэхийг завдсан Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нараас хахууль авсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллага шалгасан юм. Өөрөөр хэлбэл, Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан хэмээн буруутгасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, хахууль авсан, өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн юм. Улмаар Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа, Б.Насанжаргал нарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцоод 2015 онд УИХ баталсан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин хахуульд авсан мөнгийг хилийн тагнуулын хоёр албан тушаалтнаас гаргуулан улсын орлогод хураан авахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.