Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хожуу Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн бүтэн яс наймаалахыг завджээ
Папарацци

Хожуу Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн бүтэн яс наймаалахыг завджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/17/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөговь аймгийн нутгаас тус аймагт оршин суудаг 4-5 хүн хамтран палеонтологийн чухал олдвор ухан авч, Улаанбаатарт авчран борлуулах гэж байгаа тухай мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад өгсний дагуу Экологийн цагдаагийн албаны ажилтнууд шуурхай арга хэмжээ авч, үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Иргэн Б, М, Ч, Б, Ө нар үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн яс олж, хадгалж байгаад Улаанбаатарт өндөр үнээр борлуулах гэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоосон байна. Цагдаагийнхнаас энэ талаар тодруулахад “Нэр бүхий хүмүүсийн борлуулахыг завдсан палеонтологийн олдвор нь шинжлэх ухааны асар их ач холбогдолтой гэдгийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд бидэнд мэдээлсэн. Урьдчилсан байдлаар тухайн олдвор нь Хожуу Цэрдийн үед амьдарч байсан, өвсөн тэжээлт протоцератопсынх гэж дүгнэж байгаа. Бие жижигтэй уг үлэг гүрвэл бүтнээрээ олдсон нь нэн ховор учраас палеонтологийн шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой гэж эрдэмтэд үзсэн” гэлээ.

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхний мэдээлснээр Хожуу Цэрдийн үе нь барагцаагаар 80 сая жилийн өмнөх. Уг олдворыг олж, тээвэрлэн борлуулахыг завдсан иргэн Б, М, Ч, Б, Ө нарт Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлээд буйг эх сурвалжууд мэдээллээ.
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, археологи, палеонтологийн үнэт олдвор, түүх соёлын хосгүй үнэт бүтээл, эд зүйлийг борлуулахыг завдсан, малтсан зэрэг хууль бус үйлдлийн талаар хууль сахиулах байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийнхан уриалсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.