2021 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд байна. Тэдний 69 хувь нь хотод, 31 хувь нь хөдөө амьдардаг. Хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй байна. Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна.
Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.
Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна. Эрэгтэйчүүдийн 594.9 мянга нь ажилтай, сарын дундаж цалин 1 395.9 мянган төгрөг гэдгийг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ