Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарав Өдгөө Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр “шогшож” яваа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарлаа. Тэрээр гурван эхнэрийн албан ёсны 4 хүүхэдтэй. Том хүү Н.Мөнгөншагай Н.Номтойбаярыг 17 насанд нь аав болгосон бөгөөд өдгөө хэдийнэ эрийн цээнд хүрсэн “цэргийн дарга” болохоор зэхэж яваа залуу. Харин тус гэрэл зурагт гарсан охид бол Н.Номтойбаяр, Мандухай нарын дундаас төрсөн охид. Тэд хэдийгээр ээжтэйгээ хамт амьдардагч, амралтын өдөр аав дээрээ ирж эрхэлсэн шигээ, бяцхан хөөрхөн дүүтэйгээ тоглож өнждөг гэнэ лээ. Харин Н.Номтойбаярын бага хүүг төрүүлсэн бүсгүй бол Э.Номин. Хэвлэлийнхэн түүнийг Намуун хэмээн буруу нэрээр бичдэг. Э.Номины…
Зохиогч: Эрхэм админ
Монгол… Энх мөнх энэ тэнгэр, эгэл бус энэ далбаагаар мөнхөд омогшихыг хүснэ. Эргэх дэлхийн зүрхэнд эглээс эгэл Монгол минь мөнхөд цохилохыг хүснэ. Улс байгаад улс бус болсон, НҮБ-д бүртгэлтэй, бүрэн эрхэт орон байгаад оргүй алга болсон олон тохиолдол бий. Чехсловак, Югослав гээд задран алга болсон, замын бартаанд бүдэрсэн улсуудыг энд дурдаж болно. НҮБ-д бүртгэлтэй 193-хан улс байдаг. 77 мянгаадхан хүн амтай Андорагаас эхлээд дөнгөж 2011 онд бүртгэлд багтаж, улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Судан…тэдний дунд Монгол минь дээгүүр бичигдэж, дээлтэй соёлоороо гайхуулдаг. Цэнхэр гаригт данстай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс байхын тулд бид сонгуулиа хийдэг, дэлхийн сонор хийгээд нүднээ бүрэн…
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө. Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд…
Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр зарим нэг хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй мэдээлэл хийв. Өмнөх шуурхай хуралдаанаас Хотын эргэн тойронд үүссэн эзэнгүй дүүргийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн бөгөөд аймгийн БОАЖГ-аас Эрдэнэт хотын эргэн тойронд, Булган аймгийн хөрш зэргэлдээ сумдын хилийн бүс нутгаар хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлын судалгааны ажлыг хийж, нийт 51 цэгт хуримтлагдсан 1150 м.куб хог хаягдлыг бүртгэлжүүлж, цэвэрлэгээний ажлыг 05 дугаар сарын 18-ны…
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд ОХУ-д өвчлөл 9,700-аар нэмэгдсэн. Манай улстай хиллэдэг Буриадад өвчлөл 27-оор нэмэгдсэнээр нийтдээ 892 болжээ. Харин Эрхүүд 36 хүнээр нэмэгдэж, 526, Тувад 17-оор нэмэгдэж 269 хүн өвчлөөд байна. Өвөр…
“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст найман сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгчээ. Тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгоон бөгөөд шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна. Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж…
Нэвтрүүлэгч С.Чимгээгийн “нууц ноёнтон” нэр дэвшинэ Тэгвэл түүний арын албыг бүрэн хариуцаж, дэмжиж тусалж байдаг нууц ноёнтон бол түүний нөхөр М.Чойдорж. Үзэсгэлэнтэй, авьяаслаг гэргийгээ бүхий л талаар нь дэмждэг М.Чойдорж ноёнтон үеийнхэн дундаа “жентелмэн” нэрээрээ алдартай. Нэвтрүүлэгч С.Чимгээг гоо үзэсгэлэнгээ яаж ингэж хэвээр нь хадгалж үлддэг гэж олон хүмүүс асууж шалгаадаг тэгвэл тэр нууц нь түүний нөхөр гэж болно. Яагаад гэхээр М.Чойдорж ноёнтон өөрөө наснаасаа хэд дахин залуу харагддаг үеийнхэн дундаа л барагтай л арван наймт шиг алхаж явдаг гэнэ лээ. Өдгөө 50 насны босгыг хол алхсан ноён М.Чойдорж Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт бие даан нэр дэвшихээр сэтгэл шулуудаж, сонгуулийн…
Эрүүл мэндийн яамнаас “covid-19” халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747 иргэн ажиглалтад байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх 119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас нийт гурван иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлжээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн…
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Аз завшаанаар дүүрэн долоо хоног. Хониныхны хүссэн бүхэн санаснаар бүтэж, аз жаргалтай байна. Энэ нь гараг эрхсийн эерэг нөлөөтэй холбоотой. Тэд хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатайгаар хандаж, ямар ч ажлыг саадгүй хийж гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх тул мөнгөнд санаа зоволгүйгээр санасан бүхнээ худалдан авна. Хосууд эв найртай байж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлнэ. Ганц бие хүмүүсийн тухайд сэтгэлд нийцтэй нэгэн таарвал шаргуу араас нь хөөцөлдөөрэй. Даарч хөрч ханиад томуу тусахаас болгоомжил. ҮХЭР Уйдах завгүй долоо хоног. Ажил ихтэй байхын зэрэгцээ олон сонирхолтой төсөл дээр ажиллаж, түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Зарим нь хувийн бизнесээ…