АЖ Ш.Чимэдцэеэ дуучнаа дэмжье! Уяхан замбативийн наранг сэтгэл цэлмэтэл шуранхайлан хадаадаг уудам Халхын минь алтан гургалдай шүү дээ, энэ хүн. Уршигт корона тахал дэгдээд урлаг соёлынхон маань орлого мөнгөөр тасраад хэцүүхэн байна! Чимэдцэеэ эгч уртын дуу шуранхайлахаас гадна уран гартай хүн. Тиймээс, тоглолтонд дуулж орлого олох боломжгүй болоод ийм гоё, гараар ширсэн олбог, машины суудал хийж байгаа юм байна! Дахин төрөхгүй, дэндүү ховорхон авьяасыг нь хүндлээд олбог, суудлаас нь авч дэмжихийг уншигчдаасаа уриалж байна! Дугаар нь:88009990 Жич: туслахгүй бол элдвийн дэмий юм бичихгүй байхыг хүсч байна!
Зохиогч: Эрхэм админ
Христчин эмэгтэйг УИХ-д дэмжээрэй гэв Улс төрийн хэд хэдэн сонгуулийн өмнө “Намайг Амараа” гэдэг хэмээн телевизээр гардаг хүн бол жүжигчин Амарсайхан. Тэгвэл түүний эгч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан өдгөө Завхан аймагт нэр дэвших эрхээ аваад буй. Тэрээр өөрийн сонгуулийн сурталчилгаандаа шашны байгууллагыг ашиглаж буй сурагтай. Учир нь сошиалд “Христэд итгэгч эмэгтэйгээ дэмжээрэй. Эзний аврал дор Монгол улсаа нэгтгэцгээе” гэх уриалга бүхий, түүний гэрэл зураг давалгаалах болжээ.
“Гэргийгээ нүддэг” гэх Д.Сүндийгийн төрсөн ах нэр дэвшинэ Он гарав уу үгүй юу, сонин, сайт, телевизийн хойморт өдөр алгасалгүй гарч байсан хүн бол “Нет капитал”-ын босс Д.Сүндий Гэтэл хаанаас ч юм, хэнээс ч юм жил гаруйн өмнө цагдаад бүртгэгдэж, хэрэг үүсгэгдэж байсан тэмдэглэл олон нийтийн өмнө ил гарч, түүний нэр хүнд “шалаар нэг болж”, рейтинг нь унасан. Түүнээс болсон уу, яасан Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвших нэрс дотор түүнийг багтаасангүй. Харин цагдаад бүртгэгдсэн тэмдэглэлд нэр нь “цохиж” явсан, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвших нь тодорхой боллоо. Д.Сүндийгийн ах Д.Алтангэрэл Дорноговь аймагт нэр дэвшихээр хөрөнгө хаяж…
“Шарк” Н.Цэлмүүн багийн зургаа дэлгэв Монголын хамгийн нууцлаг гэгддэг гэр бүл бол МАК-ынх. Харин том хүү Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшснээр тэднийх өөрсдийгөө урьд урьдынхаасаа илүү ил гаргах болсон. Энэ талаар МАК-ын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Эцэг эх маань биднийг бусдын сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй гэж хүмүүжүүлсэн. Тэр утгаараа ах маань Улсын Их Хуралд 3 дахь удаагаа дэвшиж, миний бие МАК гэгдэх айлын 2600 гишүүний төлөө зүтгэж, дүү Мөнгөншагай маань Афганистан Улсад энхийн сахиулах албад 6 сар алба хашиж байна” гэжээ. Сонирхуулахад, бага хүү Н.Мөнгөншагайгын хувьд Н.Номтойбаярын төрсөн том хүү юм. Н.Номтойбаярыг 17 настайд нь төрсөн учир өвөөгийнхөө өргөгддөж, Нямтайширын…
Н.Энхбаярын экс бэр дахин хуримлаж, Э.Батшугар “барайв” МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр сэтгэл шулуудсан. Э.Батшугарыг жүжигчин Б.Янжиндуламтай янаг амрагийн нялуун үгс унагаж байх хооронд энхрийн хайрт охиных нь ээж Т.Даариймаа гадаад эртэй дахин гэр бүл зохиож, Португалд хуримласан сурагтай. Уг мэдээг олноос сонссон Э.Батшугар хэсэгтээ “пайнаг” байдалд орсныг ойр дотныхон жиг жуг хийх болжээ. “Уйлаад яахав дээ, Цэнцэрэн минь” гэдэг шиг түүний богино настай ч, анхны амьдрал үнэ цэнэтэй байсныг Э.Батшугар ухаарсан сурагтай. Түүнээс болсон уу, ургахын улаан нартай зэрэгцэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр гүйдэг болсныг анзаарсан байх. Тэрбүүхэл, улс төр сонгууль гээд янаг…
Аатай баяны айхтар хүү Архангайд “аархах” уу 2016 онд “өвдөг шороодсон” нөхдийн 4-н жил хүлээсэн сонгууль хаяанд иржээ. Ядаж байхад хал үзэж хашир суусан нэр дэвшигчид “даагаа нэхнэ” гээд бараг жилийн өмнөөс сурталчилгааны самбараа олон тоогоор захиалж, штабаа хүртэл байгуулсан сурагтай. Дөрвөн жилийн өмнө тэрбум гаруй төгрөгийг сонгууль нэрийн дор зүгээр л салхинд хийсгэж, юу ч болоогүй юм шиг байсан хүн бол “Хөх чоно” группын “хамаг бүдүүн дарга” Ө.Пүрэвбаатар. Угшил нутаг Арын сайхан хангайн эр тэрээр энэ жил өөрийгөө биш том хүү П.Мөнхтулгаа нутгийнхаа тойрогт “сойж, хурдалуулах”-аар болсон. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ө.Пүрэвбаатар аль ноднин аймагтаа сонгуулийн штабаа байгуулаад,…
Монголын улс төрийн намууд улам л цус ойртож байна. Үзэл баримтлал, бодлого зарчим дээр биш ураг төрөл болоод халаас нэгтэй улс төрчид нам, нам дамнаж амьдарч байна. Гэр бүлийн бизнес, эрх ашгаа хамгаалахын тулд олон нам сонгосон “олон ургальч” гэр бүл гэр бүлүүдийг танилцуулъя. Ц.Цэрэнпунцаг-МАН & Э.Долгион-АН /Хадам эцэг, хүргэн хүү/ Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт МАН-аас нэр дэвшихээр болсон бол түүний “шинэхэн” хүргэн хүү Э.Долгион /Блүүмберг/ Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод буй. Тэд ураг төрлийн холбоотой болсноо ихээхэн нууцлаж буй. Ямар сайндаа л, тэднийг хадам хүргэн болсныг зарласан хэвлэлүүдийг цагдаад өгч, шалгуулж байхав. П.Батчимэг-АН& Б.Ганхөлөг-АН /Авга эгч, ач…
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил ээжийнхээ яармагийн хашаанд орд харш мэт сайхан байшин сүндэрлүүлсэн. Тэгвэл уг байшинд дөнгөж сая их хэмжээний гал гарч байшин шатсан байна. Яг одоо Онцгой байдлын алба, гал сөнөөгчид ажиллаж байна. Нөхцөл байдлыг эргэн мэдээллэх болно
ШОШГО УНШИЖ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ Дээрх 2 бүтээгдэхүүний сав баглаа дээрх “MILK” гэж томоор бичсэнийг хэрэглэгч хараад хуурай сүү гэж бодоод худалдан авах магадлалтай. Үнэн хэрэгтээ энэ бүтээгдэхүүн нь хуурай сүү биш юм. Энэ бүтээгдэхүүнийг “Non Dairy Creamer” буюу сүүн бус крем гэсэн нэршилтэй бүтээгдэхүүн юм. Шошго дээрх орц хэсгийг нь тогтоод уншвал “Глюкоз сироп, цэвэршүүлсэн ус, ургамлын гаралтай тос, Е471 – казейн бэхжүүлэгч, Е340ii – үл исэлдүүлэгч, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, Е160b – хүнсний будаг” гэсэн найрлага байгааг унших болно. Ийм орцтой учир сүү мэт үнэртэж амтагдахаас гадна цай сүлэхэд сүүтэй цай мэт болдог байна. Орц найрлага дунд анхаарал…
Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч, шүүгч гээд олон ажил алба хашиж явсан нийгмийн идэвхтэй нэгэн. Аялагч Г.Ганхүү энэ удаа 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн – Электорат” эвсэлээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ. “Зөв хүн электорат эвсэл” буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр /2020.05.16/ зарласан. Тэрбээр энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хувьд жаахан зохимжгүй хувцас өмсч ирсэндээ хүлцэл өчье. Гадуур ажилтай явж…