Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудаснаа “Иймэрхүү ээждээ хайртай хүү байсан бн шүү!Тэр өмд бол цаг үеийн баатар ч юм уудаа” хэмээсэн байна. Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.

Read More

МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа! Дэлгэр сайхан эх орон, Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотынхоо ирээдүй хойч үе болон өсч буй алаг үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье! Хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга” уулзалт болж, “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж байжээ. Үүнээс улбаалан хожим 1951 онд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар дэлхийн олон улс орнууд дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Харин манай орны хувьд 1952 оноос хойш эдүгээг…

Read More

МЭНДЧИЛГЭЭ Орхон аймгийн нийт иргэд, хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж инээд баясал, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА

Read More

Альтернатив Отгоо анх удаа хүүхдүүдээ ил гаргав Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхөө олсон дуучин бол альтернатив Отгоо. Нэгэн хэсэг уран бүтээлээсээ засварласан тэрээр хэдийнэ 4 хүүхдийн ээж болж, алдарт эхийн болзол хангажээ. Ээж байх нь надад илүү сонирхолтой байдаг. Яагаад гэвэл миний өдөр бүр өөр өнгөрдөг. Нас насны хүүхдүүдээс янз бүрийн үйлдэл гарна. Тэр бүрийг ажиглаад буруу зүйлийг нь залруулаад, зөвийг нь дэмжээд байх нь надад илүү санагддаг гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Read More

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна. Увс аймгийн хоёр иргэн морьтой хийл давж ОХУ-ын Тува улс руу гараад буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Тэднийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа. Одоогоор вирус илрээгүй байна. Гадаадаас таван иргэн холбогдож эмнэлзүйн зөвлөгөө авсан.

Read More

Анугийн блогоор хаа нэг харагддаг түүний нөхөр Б.Түвшинбаяр “Хосын жор” нэвтрүүлэгт эхнэрийн хамтаар оролцож өөрсдийн тухай бүхий л зүйлсийн талаар ярилцаж байжээ. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид гүйцэтгэх алба хашдаг бөгөөд эхнэрээ анх харж байсан үеэ дурсан ийн ярьжээ. “Анх Гала хамтлагийн Хөвгүүн гээд дуун дээрээс хараад ямар царайлаг бүсгүй вэ гэж харж байсан. Гэхдээ би учрахгүй байлгүй дээ гэж боддог байлаа. Цаг хугацааны эрхээр тааралдах нь юм уу дууг нь сонсох үе гардаг байсан. Анх фэйсбүүкээр бичиж байсан. Би Бээжинд сурдаг байсан. Гурван сар гаран мессенжерээр бичээд, интернет байхгүй үед байнга утсаар яриад л. Энэ хүнд яаж таалагдах…

Read More

Миний хувьд ээжийн сэтгэл зүйн асуудал хүүхэд төрүүлснээс хойш дор хаяж 4 жил үргэлжилдэг. Ялангуяа хүүхэд 3 нас хүрэх үе ээжийн сэтгэл зүйд хамгийн эмзэг цаг үе. Өөрөө ч мэддэггүй байх нь элбэг. Яагаад гэвэл хүүхдийн бие даах чадвар хамаагүй сайжирсантай зэргэцэн гэр бүл шинэ хүн, шинэ насанд дассан байх үе. Гэтэл өдийд л ээж өөрийгөа анзаарч эхлэдэг. Өөрт нь сэтгэл гаргалт дутсаныг, өөрийгөө үл хайхран зүтгэснээ, бие сэтгэл нь хэр их өвдсөн байгааг гэнэт анзааран цочирддог… яг л энэ үетэй зэрэгцээд гэр бүлийнхэн үгээр дарамталж эхлэдэг… ажил хий, тийм юмаа хийсэнгүй, гарч орох гэлээ (гарахгүй байсаар бүгд тийм байх…

Read More

ЗОВЛОНТОЙ АМЬДАРЧ БАЙГАА БОЛ ИЧИХ ХЭРЭГГҮЙ. БҮГДЭД ЗОВЛОН БУЙ ӨӨР ӨӨР … Хэцүү амьдрал туулж яваа бол ичих хэрэггүй. Хэнд хамаатай юм бэ. Сэтгэлээ онгойлго ярь, хэл. Нуулаа гээд хэцүү чинь сайхнаар солигддоггүй юм. Хүмүүст сайхан жаргалтай амьдарч харагдлаа гээд чиний миний зовлон хийсээд алга болохгүй. Ярилаа гээд амьтны зугаа болно ч гэх шиг.Зугаагаа гаргаж байгаа тэр нөхөр ч танаас бүүр дор зовлон амсаж л яваа . Хэсэгхэн зуур л нууж чадах ч хэзээ ч үүрд харагдахгүй үнэн гэж хэзээ ч байдаггүй юм шүү дээ. Жаргалтай амьдардаг гэж харагдаж зовж байхын хэрэг огт байхгүй. Хүмүүс юу гэх нь огт хамаагүй.…

Read More

Мөнгө зээлэх нь зөв үү? Монголчууд бид бие биедээ мөнгийг ямарч хяналт тооцоогүй өгөлцөж авалцдаг Гол төлөв авах гэж байгаа хүмүүс нь маш сайхан зүйл ярьдаг. Хамгийн гол нь тодорхой хугацаа хэлж аваад тэр хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байх нь нийтлэг үзэгдэл. Ингэснээр найз нөхөд,ажил хэргийн холбоотой хүмүүсийн хооронд үл итгэлцэл бий болж цаашлаад сайхан холбоо харилцаа байхгүй болдог. Та бага зэргийн ч бай мөнгө хүнд өгөхөд зүгээр гэж боддог байж магадгүй. Тэгвэл авч байгаа хүнээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох аюултай. Бага зэргийн асуудал гарсан ч хүнээс зээлчихнэ гэж боддог болно. Ингэснээр өөрийн ажлын цалингаа нарийн төлөвлөж хүргэх гэсэн тооцоогүй болно.…

Read More