Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудаснаа “Иймэрхүү ээждээ хайртай хүү байсан бн шүү!Тэр өмд бол цаг үеийн баатар ч юм уудаа” хэмээсэн байна.
Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.