Зохиогч: Эрхэм админ

Аргын тооллын 12 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 8, Могойг хүлэгч одтой, улаагчин могой өдөр. Өнөөдөр лусын буулттай өдөр. Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үзмэрч засалч Нямаа энэ өдөр  ийнхүү зөвлөв. ”Өнөөдөр 12 сарын 30 шинийн 8 ны Лусын буулттай билэгт сайн өдөр. Тэнгэрт дэвшсэн бүхийл хайртай аавууд ээжүүддээ зориулж өнөөдөр зул өргөж сэтгэлийн өглөгөөр бусдад туслах зөв сайн сэтгэлийг дадуулахад тустай өдөр. Энэ өдөр засал хийлгэх буюу буян хийвээс хийсэн буян тань машид арвижин дэлгэрхийн билэгдэлтэй өдөр юм” гэлээ.…

Read More

Он солигдоход нэг хоног үлдлээ. Иргэд ширээний хамгийн гол зүйл болох баярын бялууны эрэлд өчигдрөөс гараад байна. Жүр үр, Tous Les Jours, Батбайгаль, Монбэйкири, Монкек, Даниста зэрэг үйлдвэрүүдийн бялуу энэ жил эрэлттэй байгаа бөгөөд үнийн хувьд 23 мянган төгрөгөөс дээш байгаа юм. Сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвд зарж байгаа бялууны үнийн хувьд: • “Мон бэйкэри”-гийн бялуунууд 31500-65900 төгрөг • “Жүр үр”-ийн бялуу 23500-68000 төгрөг • “Милая” сүлжээнээс 33900-55000 мянган төгрөг • “Батбайгаль” бэйкэрид баярын бялуу 30-145 мянган төгрөг • “Монкек”-ийн бялуу 21-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Эдгээр гэзруудын тухайд урьдчилсан захиалга нь дүүрсэн бөгөөд зөвхөн бэлэн байгаа тортнуудаас сонгож авах…

Read More

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Тодруулбал, энэ сарын 6-нд хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байсан хурал өнөөдөр 14.00 цагт цахимаар хуралдахаар товлоод байгаа юм. Хуралдаанаар энэ сарын 6-нд хэлэлцэх байсан асуудлууд багтжээ. Тодруулбал, баярын мэндчилгээ, даргын илтгэл, тайлан зэргийг сонсох юм байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ГЕНСЕКИЙН асуудал хэлэлцэхгүй аж.

Read More

Орчин үеийн хөгжмийг опера урсгалд уусган уран бүтээлээ туурвидаг бүсгүй бол СТА дуучин Д.Отгонжаргал. Фэнүүдээсээ “алтан гургалдай” тодотгол зүүдэг тэрбээр эрх мэдэлтнүүдэд бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр “Ийм аймшгийн утаанд ард түмнээ хорт хавдарт живүүлж, хар залуугаар нь үхүүлж, хагацал зовлон эдлүүлж, амьдын тамд унагааж байдаг муусайн хулгайчуудыг шоронд насаар нь хорьсон ч багадна. Өчнөөн олон утаатай улс утаагаа шийдсэн бхад муу шээснүүд хэдэн их наядаар нь хулгайлж эх орноо тонон дээрэмдэж байх гэж” хэмээн бичжээ.

Read More

Гэрэл зургийн салбараас шинэхэн гавьяат төржээ. Монголын гэрэл зургийн мастер Дашийн ОКТЯБРЬ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртсэн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас гаралтай тэрбээр Монголын байгалийн гэрэл зургийн 10 гаруй цомог гаргаж эх орноо гадаад, дотоодынхонд илүүтэй сурталчилсан нэгэн билээ.

Read More

Үүрэгэвчтэй аялагч хэмээх цол гуншин байнга дагалддаг, Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү хонины мах эвдэж чаддаггүй гэдгээ цахим хуудаснаа онцолжээ. Улмаар хөдөөнөөс авчирсан махаа найзаараа эвдүүлсэн гэдгээ ч онцолсон байна. Тэрбээр “Хөдөөнөөс ганзага хоосонгүй ирсэн, даан ч махаа эвдэж чаддаггүй найз минь ирж тусаллаа” гэжээ

Read More

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг манай сайтын папараци дуран онцлон буулгалаа. Тэрбээр 1942 онд Завхан аймагт төрж, 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж байжээ. Ерөнхийлөгч П.Очирбатын ижий Пунсалмаа нь Засагт ханы нутагт ерөөл тарни сийлсэн Их өтгийн өвөлжөөний Улаан хадны нөмөрт эхээс 13-уулаа төрж өссөн. Тэрбээр Галуутайн хүрээний гаарамба, эрдэм номтой хуврага хүний хань явсан тул анхны ерөнхийлөгч ээжийнхээ нэрээр овоглодог аж. Ерөнхийлөгч асан ээжийнхээ талаар “Миний ээж Галуутайн хүрээний гаарамба, эрдэм номтой хуварга хүний хань явсан. Хожим аав маань хар болсон. Ээж маань найман хүүхэд төрүүлж…

Read More

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу өнгөрсөн жил олны анхаарлыг ихээхэн татсан. Тус дууны клипыг “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байсан юм. Тэгвэл тус дууны клипэнд эротик хэв маягыг гаргаж тоглосон Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны шүүгч, тамирчин Б. Сугарсүрэн өнөөдөр төрийн дээд шагнал болох Монгол улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулжээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиудыг өнөөдөр гардуулсан. Тэрбээр өнөөдөр хар ногоон өнгийн хамбан дээл, төрийн сүлдийг билэгдсэн хээ угалзтай ногоон бүс, есөн хөлт тугыг намируулсан зурагтай саарал бүрх малгай, ээтэн хоншоортой битүү хээтэй хар хөх өнгийн гутлаар гоёжээ. Түүний гоёлыг уншигч танаа сонирхуулж байна.

Read More