Өнгөрсөн оны сүүлчээр төв талбайд жагсагчид 20 орчим хоногийн турш үзэл бодлоо илэрхийлж нэгдэж байв. Харин шинэ он угтахтай зэрэгцэн жагсагчид маань гэртээ харьж “амарсан” бол, нийслэлийн Соёл урлагийн газраас “Мөнгөн шөнө” цэнгүүнийг төв талбайд зохион байгуулсан. Тэгвэл тус цэнгүүний үеэр жагсагчаас ялгагдахгүй харагдах нэгэн олны танил хүн пөөнийж зогссон нь манай папараци дуранд буужээ. Тэр хүн бол жүжигчин Х.Манлайбаяр. Одоогоос 10-аад жилийн өмнө “Амьдралд тавтай морил” цувралд тоглож, Cityman хоч зүүж “од” болох эхлэлээ тавьсан ч сураг алдарсан тэрбээр энд гарч ирэв. Сонирхуулахад, тэрбээр энэ 2023 онд шинэ уран бүтээлүүдэд ханцуй шамалж, мөн дуу хуураа үргэлжлүүлэн эгшиглүүлэх юм гэнэ…
Зохиогч: Эрхэм админ
Шинэ оны босгон дээр төв талбайд болсон үдэшлэгийн гол чимэгүүдийн нэг нь артист Nene байв. Түүнийг манай сайтын папараци дуран хэрхэн буулгасныг уншигч танаа сонирхуулж байна. Артист Nene-гийн хувьд хэн бүхэнтэй хүндэлтгэлтэй харьцахыг чухалчилдаг гэнэ лээ. Энэ нь ахлах ангийн сурагч байхдаа дэлгүүрийн сурталчилгааны ажил хийдэг байсантай холбоотой бөгөөд энэ зан чанар нь хэдийнэ өөрийнх нь нэрийн хуудас болжээ. Хэрвээ хүн бүр ямар нэг ид шидтэй байсан бол NENE цаг хугацаагаар шилжихийг хүсдэг гэсэн. Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ирвэс байх байсан гэж өгүүдэг тэрбээр B пропакшнд харьяалагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Зарим хэвлэлүүдэд “Өргөө” амаржих газрын гадна автомашинд төрсөн нярайн бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл бид энэ талаар тус эмнэлгийн Эрчимт эмчилгээнээс тасгаас тодруулахад ” Энэ бол ташаа мэдээлэл. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна” гэв.
“Зура 2: Цурам ажиллагаа”, “Эрвээхэйн сүүдэр” кинонуудад дүр бүтээгээд буй “Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Х.Отгонтунгалагийг гэр бүлийнхэн нь Оны шилдэг хэрvvлчээр шалгаруулж, өргөмжлөлөөр шагнажээ. Энэ тухай түүний нөхөр жүжигчин Г.Баярхүү цахим хуудаснаа онцлоод “Хайртай шүү” хэмээн тал засахаа мартсангүй. Хосуудын хувьд хамтын амьдралаа оюутан байхдаа эхлүүлж, өдгөө 2 хүүгийн эцэг эх болсон.
Шинэ он, шинэ сарын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын ордуудын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхэн үед хэрэгжүүлж буй төслийнхөө төсвийг хэтрүүлэхгүй байхад анхаар. Хувийн болон албаны ажлаа нэгэн зэрэг амжуулах нь таны тэсвэр хатуужлыг шалгах болно. Хууль эрх зүйн асуудал таны сэтгэл санааг зовоож болзошгүй. Өөрчилж чадахгүй зүйлийнхээ талаар хэт их бодох хэрэггүй. Хариуцлагатай холбоотой асуудалд мэргэжлийн хандлага хэрэгтэй болно. Архи, согтууруулах ундаа, хурц тостой хүнсний зүйл хэрэглэх хэрэггүй. Хэрүүл маргаан гарвал сунжрах магадлалтай тул эвээр засан залруулахыг хичээ. Хайрын харилцаанд үл ойлголцолд үүсэж болзошгүй. Энэ сарын дунд үед бусдыг итгэн үнэмшүүлэх…
Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тус иргэн https://youtu.be/9MyyzFAlhxY Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа. Тэрээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал…
Одоогоос жил гаруйн өмнө цахим сүлжээнд өхөөрдөм, эгдүүтэй дүр төрхөөрөө бусдын хайрыг булааж, “ингэснүүдээ” гэх үгийг хосуудын хайрын илэрхийлэл болгосон бүсгүй бол Ө.Энхмандах, түүний найз залуу хоёр. Их сургуулийн нэгдүгээр курсээрээ үерхэж эхэлсэн тэд гурав дахь жилдээ үерхэж буй бөгөөд хамтдаа бүжгийн бэлтгэл хийдэг. Тэдний гэрэл зургийг уншигч танаа сонирхуулж байна.
Өчигдөр буюу 2023.01.01-ны өдөр Номадиа пикчерс, ЭФ студийн хамтын бүтээл ‘Хэрмэл жүжигчид’ УСК нээлтээ хийлээ. Киноны гол дүрд У.Цогтбаяр Р.Сүхболд С.Батзориг Н.Баясаа Г.Лхагвацэрэн нар тоглосон. Кинонд 1800 оны сүүл үед Манжийн эрхшээлд байсан Монгол ард түмэн дунд хэрэн хэсүүчилж явдаг хэрмэл жүжигчдийн хэрэг үйлийн талаар өгүүлнэ. Хошин бөгөөд түүхийн жанртай ч үндэсний эв нэгдэл, Монголчуудын эх орноо гэх омогшил бахдлыг төрүүлэх болно. ‘Хэрмэл жүжигчид’ УСК-ны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Шинэ он, шинэ сарын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Хонь Энэ онд хониныхон нийгмийн олон үйл явдалд оролцож, амьдралын идэвх өндөртэй байна. Ажил хэрэгтээ амжилт олохын тулд багагүй бэрхшээлүүдийг давах хэрэгтэй ч өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалж, анхаарал болгоомжтой байвал ямар ч саадыг даван гарна. Оны эхэн үед хэрэгжүүлж буй төслийнхөө төсвийг хэтрүүлэхгүй байхад анхаар. Санхүүгийн байдал тийм ч найдвартай биш байх тул олсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Хууль эрх зүйн асуудал таны сэтгэл санааг зовоож болзошгүй. Эрүүл мэндээ анхаарч, яаралтай эмчилгээг хойшлуулж болохгүй. Жилийн дунд үед бага зэрэг санхүүгийн алдаанууд гарсан ч анхааралтай байснаар асуудлыг хохирол багатай шийдэж…
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм. Яамны зүгээс “Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа нийтэд мэдээлэх бөгөөд түүнээс өмнө нь мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Өнгөрөгч 2022 оны 10-р сард 2023 оны төсвийн төслүүдтэй хамт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн…