Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэдгийг зарлаж, яллагдагчаар татсан. Гэвч биеийн байдлынхаа улмаас тус хэргийг мөрдөгчийн зөвшөөрлөөр БНСУ-ыг зориод буй. Хэдхэн хоногийн эх орондоо ирнэ гэдгээ намынхандаа хэлж байсан тэрбээр “өөрийн” хүмүүсээ Сингапурт дуудаж хуралдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-аас Сингапур руу явсан бөгөөд төрийн хамгаалалтаа Солонгост үлдээгээд өөрөө Сингапур руу очжээ.
Зохиогч: Эрхэм админ
Өчигдөр сошиалд нэгэн эмэгтэй 1-р төрөх эмнэлгийн гадна автомашиндаа төрсөн бичлэг цацагдаж, багагүй шуугиан тариад байгаа билээ. Эмнэлгийнхний зүгээс анхан шатны тусламж үзүүлсэн хэмээн өгүүлэх бөгөөд эцэст нь, машин дотроо төрсөн эх, түүнийг авчирсан нөхөр хоёрыг буруутгаж эхлээд буй. Тэгвэл өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах, Боомтын сайдын томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэх сураг байна. Мөн тус хуралдаанаар, Соёлын яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Ц.Эрдэмбилэг цаашлаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн нарыг сэлгэн томилж магадгүй гэх мэдээлэл байна.
Энэ цагийн ирээдүйтэй улс төрч гэгддэг залуу бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал. Тэгвэл тэрбээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тодруулбал, МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Энэ үеэр МАН-ын Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг сонгон баталсан юм. Тиймээс Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал намын албан тушаал хашихаар болсон тул ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Мөнгөн шөнө цэнгүүнд топ модель Х.Бадамгэрэл өөрийн хань дуучин Becky буюу Мөнхбаяртайгаа оролцсон юм. Тэдний хувьд өнгөрсөн 2022 он олон сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулсан гэнэ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа онцлоод, азтай одтой 2023 оноо угтаж буйгаа илэрхийлсэн байдаг. Топ модель бүсгүйн хувьд шинэ жилийн үдшийн цэнгүүний үеэр цасан охиноос ялгарахгүйгээр хувцаслаж ирсэн нь олны анхаарлыг татаж байв. Цагаан үнэгэн малгай нь зохьсон гэж ванлий.
Хошин урлагийн Х-Түц хамтлагийн жүжигчин Н.Баясгалан буюу Баясааг уншигч та хэдэн настай гэж боддог вэ. Өхөөрдөм төрх, жижигхэн фигур сайтай биеэрээ эрэгтэй жүжигчдээс онцгойрдог түүнийг олны танил жүжигчид хүртэл “Ах аа” гэж авгайлдаг юм билээ. Жүжигчин залуугийн хувьд өдгөө 35 настай, гал туулай жилтэй нэгэн. Тэрбээр хувьдаа “Олны танил болох гэж яаралгүй, тууштай хөдөлмөрлөх нь чухал” гэсэн үзэл бодолтой явдаг гэсэн.
Урлагийн салбарт өөрийн нэртэй, мөртэй залуу бол Мөнхбаяр буюу Becky. Өдгөө 36 настай түүнийг топ модель Х.Бадамгэрэлийн эр нөхөр гэдгээр хүмүүс андахгүй. Хайртыгаа өөрийнхөө уран бүтээлийн клипэнд тоглуулах гэж байхдаа танилцсан тэд дундаасаа ганц хүүтэй. Өдгөө хүү нь 10 нас хүрч байгаа. Тэгвэл манай папараци сайт энэ удаад рок попын урлагт од болон гялалзаж явсан Bekcy-ыг онцолж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан билээ.
Рок попын загалмайлсан эхчүүдийн нэг бол МУГЖ Т.Ариунаа. Өдгөө 55 настай тэрбээр хэзээ ч гундаж, гутарч буйгаа фэнүүддээ харуулж яваагүй. Өөрөөсөө эрч хүчийг бадруулагч түүнийг шинэ оны босгон дээр болсон “Мөнгөн үдэш” цэнгүүний үеэр онцлон дурандлаа. Дуучин бүсгүйн хувьд “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байсан түүхтэй нэгэн. Өдгөө урлагийн салбарт 40 орчим жил зүтгэж яваа түүнийг мөнхийн галтай бүсгүй ч гэж фэнүүд нь дүгнэдэг.
Хошин урлагийн салбарт өөрийн өнгө төрхтэй, залуу авьяаслаг жүжигчдийн нэг бол Зоригоо буюу С.Батзориг. Хошин урлагийн Х-Түц хамтлагт харьяалагддаг түүнийг папараци дурандаа онцлон буулгалаа. Жүжигчин залуугийн хувьд өнгөрсөн шинэ жилийн үеэр энд тэндэхийн шинэ жил хөтлөхөөс гадна хамтлагийнхаа шинэ уран бүтээлд ханцуй шамлан орсон. Мөн шинэ оноо угтахтай зэрэгцэн гэр бүлээрээ шинэ байранд орсноо өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан. Авьяасаараа онцгойрдог түүнийг энэ цагийн эрэлттэй эрэгтэй жүжигчин гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ.
УДЭТ-т уригдаж эргэн очсон цөөн жүжигчдийн нэг бол “хөөрхөн” тодотголт Т.Хулан. Өдгөө 40 насны босго алхсан тэрбээр “Мөнгөн шөнө” цэнгүүнийг хөтөлж байсныг уншигч танаа сонирхуулж байна. Хүйтний эрч чангарч, 30 хэмийн хүйтэн байсан ч хөөрхөн төрх, цоглог аалиа алдаагүй тэрбээр бас алтлаг өнгийн даашинзтай тайзнаа гарахаа мартаагүй. “Хөөрхөн” Т.Хулангийн гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Хип хопын урлагт өөрийн байр суурь үнэ цэнээ бий болгосон уран бүтээлч бол реппер Fla. Түүнийг “Мөнгөн шөнө” үдэшлэгт дуулж байхад манай папараци дуран онцолж гэрэл зургийг нь татсан юм. Реппер залуугийн эцэг эхээс өгсөн нэрийг Б.Жавхлантөгс гэдэг. Наймдугаар ангийн сурагч байхдаа хоёр найзтайгаа нийлж, дуу хийх гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй гэнэ лээ. Түүнээс хойш бусдын уран бүтээлийг сонсож, нэлээд судалж байгаад дуунуудаа дахин хийж эхэлсэн тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Гэвч эдийн засгаас илүү репийн урлаг түүнийг өөртөө татсан.