Өчигдөр сошиалд нэгэн эмэгтэй 1-р төрөх эмнэлгийн гадна автомашиндаа төрсөн бичлэг цацагдаж, багагүй шуугиан тариад байгаа билээ. Эмнэлгийнхний зүгээс анхан шатны тусламж үзүүлсэн хэмээн өгүүлэх бөгөөд эцэст нь, машин дотроо төрсөн эх, түүнийг авчирсан нөхөр хоёрыг буруутгаж эхлээд буй.
Тэгвэл өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах, Боомтын сайдын томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэх сураг байна.
Мөн тус хуралдаанаар, Соёлын яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Ц.Эрдэмбилэг цаашлаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн нарыг сэлгэн томилж магадгүй гэх мэдээлэл байна.