Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

    07/09/2025

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Бүгд Найрамдах Узбекстан улс нийт 700 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автобусыг нийтийн тээвэрт бэлэглэлээ
Папарацци

Бүгд Найрамдах Узбекстан улс нийт 700 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автобусыг нийтийн тээвэрт бэлэглэлээ

Эрхэм админBy Эрхэм админ02/10/2023Updated:02/15/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МҮХАҮТ-ын санаачилгаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт бэлэглэсэн Бүгд Найрамдах Узбекстан улсын “САМАВТО” компанийн “SAZ LE60” маркийн, Монгол Улсын байгаль цаг уур, хэрэглээний нөхцөлд тусгайлан тохируулан үйлдвэрлэсэн автобусыг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, “Бүгд Найрамдах Узбекстан улсаас энэхүү хоёр автобусыг бэлэглэх бус цаашид Монгол орны нөхцөл байдалд тохирсон, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой бол туршилтын хугацаа дууссаны дараа “Самавто” компани автобусаа илүү сайжруулан, үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд гаргах бололцоо байгаа гэж харж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хүрэлцээ хангамж муу байна. Хамгийн сүүлд 200 гаруй автобус нэмэгдсэн ч энэ нь автобусны тоо нэмэгдэж байгаа асуудал бус харин ашиглалтаас гарах болсон автобусуудынхаа оронд үйлчилгээнд явж байгаа юм” гэлээ.

Энэхүү хоёр автобус нийлээд 700 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг авутобус нь 350 сая төгрөгийн үнэтэй. Нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой юм.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улсын хамтын ажиллагааны талаар дараах байр суурийг илэрхийллээ. Тодруулбал,

 

“Евро стандартанд нийцсэн, үүгээр баталгаажсан автобусаар үйлчлүүлнэ гэдэг чухал. Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн салбарын шинэчлэл хамгийн их яригдаж байна. Энэ цаг үед “СамАвто” компани өөрийн автобусаа танилцуулж байна. Энэхүү үйл явдал нь нийтийн тээврийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй байна гэсэн судалгаа гарсан.Үүнийг өөрчлөхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа зорих учиртай. 2022 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын “СамАвто” компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр тус компанийн үйл ажиллагааг Монголд таниулах, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өөрсдийн үйлдвэрлэлийн SAZ LE60 маркийн автобусыг танилцуулан явуулах талаар тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үр дүнд Монголын цаг уурын нөхцөл байдалд тусгайлан зориулж SAZ LE60 маркийн хоёр автобусыг үйлдвэрлэн Нийслэлд хүлээлгэн өгч байна. Энэ бол дорвитой тусламж, бодит хамтын ажиллагаа. Том боломж нэг талаар олгож байна” гэв.

Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын “СамАвто” компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич “Манай “СамАвто” компани нь сүүлийн 23 жилийн хугацаанд борлуулалтын зориулалттай техник буюу ачааны автомашин, автобус, пикаб машиныг Японы ISUZU корпорацийн үйлдвэрлэж эхэлсэн. Та бүхэнд танилцуулж байгаа SAZ LE60 маркийн автобус нь бидний олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бий болсон бүтээгдэхүүн. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь том алхам болно гэж найдаж байна” хэмээлээ.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.