Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг манай сайтын папараци дуран онцлон буулгалаа.
Тэрбээр 1942 онд Завхан аймагт төрж, 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж байжээ.
Ерөнхийлөгч П.Очирбатын ижий Пунсалмаа нь Засагт ханы нутагт ерөөл тарни сийлсэн Их өтгийн өвөлжөөний Улаан хадны нөмөрт эхээс 13-уулаа төрж өссөн. Тэрбээр Галуутайн хүрээний гаарамба, эрдэм номтой хуврага хүний хань явсан тул анхны ерөнхийлөгч ээжийнхээ нэрээр овоглодог аж.
Ерөнхийлөгч асан ээжийнхээ талаар “Миний ээж Галуутайн хүрээний гаарамба, эрдэм номтой хуварга хүний хань явсан. Хожим аав маань хар болсон. Ээж маань найман хүүхэд төрүүлж өсгөсөн малчин хүн. Аав маань хүүгээ номтой хүн болгоорой гэж захисан гэдэг. Харин ээж маань намайг хүн шиг хүн болоорой гэж захидаг байсан. Эх хүн хамаг юмны эх ундарга, ач буян. Эх хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байдаг. Төрүүлсэн хүүхдээ зөв хүн болгох гэж зүтгэж буй нь тэр шүү дээ. Хатуу нь хүртэл хайр байдаг юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай.
Эргэн сануулахад, П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.






1 сэтгэгдэл
Сул ерөнхийлөгч Бүх ард түмний баялгаас хувалз адил шимсэн хулгайч Өгөөрэй Цэдэнбалаас долоон дор