Хоёр жилийн өмнөөс эхлээд 50 сая төгрөгөөс доош орлоготой иргэдээс 1%-ийн татвар авдаг болох татварын хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 12-р сар урлаг, соёлынхоны хувьд хамгийн их орлого олдог сар. Тэд жилийн хамгийн их орлогыг энэ сард шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд оролцсоноор олдог. Судалгаагаар олны танил рок попынхон энэ сард багадаа 100 сая төгрөгийн орлоготой байдаг. Харин залуу уран бүтээлчдийн шинэ жилийн тоглолтын дундаж ханш 1,5-3 сая төгрөг байна. Харин хөтлөгч 3-5 сая төгрөгийн ханштай байна. Тэгвэл энэ жилийн хамгийн их орлоготой байгаа уран бүтээлчдийг онцолж байна. “Харанга” хамтлаг 30 минутын тоглолтоо – 20 сая “Хурд” хамтлаг – 15 сая…
Зохиогч: Эрхэм админ
Екaтерина oнлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал хaйр, хaламжаар дутaaдаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан хэмээн сошиалд танигдсан. Тэгвэл тэрбээр хэд хоногийн өмнө байгууллагынхаа шинэ жилийг хийж, шилдэг ажилтнуудаа тодруулан гарын бэлгээрээ мялаажээ. Тэрбээр хэд хэдэн ажилтандаа 2 сая төгрөгийн шагнал өгсөн бол, шилдгүүдээр шагнасан хоёр ажилтандаа тус бүр автомашиныг бэлэг болгон гардуулсан байна.
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхон байгуулжээ. \ Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана. Түүнчлэн, Төв цэнгэлдэхэд мөсөн гулгуурын талбай нээгджээ. Цагийн 8000 төгрөгийн үнэтэй юм байна.
Содон авъяасаараа олноос ялгардаг комедиан бол У.Содхүү буюу Содоо. Багаасаа унаган махтай байсан тэрбээр 2020 оноос эхэлж өөрийн илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлсэн. Энэ утгаараа багагүй жин хаясан тэрбээр жентэлмен төрхтэй болжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Хоёр жилийн үр дүн хувцас таараад л, ааваа тэрийг аваад өг гэхээр год хариаж босох мэдрэмж сайхан. Одоо 15кг жин хасахад ердийн жиндээ очно” хэмээн бичжээ. Содоогийн хувьд өдгөө 26 настай, 2 хүүхдийн аав. Багын унаган махтай тэрээр ээжээсээ 5,8 кг жинтэй төрж байжээ.
“Юнивишн” ХХК-ийн хэрэглэгчид олон суваг дамжуулах, интернэтийн болон суурин утасны үйлчилгээг сонгож хэрэглэх боломжтой болсныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ. Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг “Юнивишн” ХХК-аас ирүүллээ. Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд: 1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,…
Олхонууд Овогт Гэндэндаржаагийн Загдаа дөнгөж сая суллагджээ. Тэрбээр өөрийн ухамсарт амьдралаа архинд донтох өвчтэй хүмүүсийг нийгэмшүүлэх үйлсэд зориулж, тэднийхээ төлөө тэмцэж яваад хилс хэрэгт гүтгэгдэн шоронд суусан бөгөөд яг гурван жилийн дараа ийнхүү суллагдлаа.
Богдхан уулын Дархан цаазат газар ХУД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mudi Residence” хотхоны бохирын худаг хальж, Туул гол руу цутгаж байжээ. Тус хотхон нь ХААИС-н хойно, Туул голын эрэг дагуу байрладаг юм. Бохирдсон Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран монголын нийт хүн амын талаас дээш хувь Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой.
“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхний саналыг үндэслэн НПГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Б.Батзаяа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. АТГ-ын ажлын хэсгийнхэн нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор нээсэн хэрэгт тэднийг шалгах үндэслэл бүхий баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулахын тулд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга…
Пүрэв гараг буюу энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаантай.
Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан нэр бүхий 2 хүнд хилийн хориг тавиулжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.