УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг 2012 оноос хойшхи хүүхдүүдэд эзэмшүүлэх талаар ярьлаа. Тус хувьцаа хуваарилагдсанаас хойш төрсөн 600 гаруй мянган хүүхэд 1072 хувьцаа эзэмшихгүй байгаа юм. Тус хувьцааны талаар өмнө нь “Эрдэнэс -Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд…
Зохиогч: Эрхэм админ
Урлагийн салбарт өөрийн өнгө төрх, авъяас ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрдог уран бүтээлч бол жүжигчин А.Ганчимэг. Өдгөө ганц охиныхоо хамт, өрх толгойлон амьдардаг түүний талаар дээдсийн хүрээлэнд нэгэн яриа тархсан нь охиных нь төрсөн эцгийн тухай. Тодруулбал, жүжигчин А.Ганчимэгийн охины төрсөн эцэг нь экс найз залуу Энхтүвшин нь биш, “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ гэнэ шүү. Уг яриа үнэн худлыг бид мэдэхгүй, бас нотлоогүй. Гэхдээ А.Ганчимэгийн ганц охин экс найз залуу Энхтүвшинтэй ижилгүй, аминаасаа илүү хайрладаг ээжтэйгээ ч адилхан биш. Харин дээдсийн хүрээлэл дунд тархсан ярианы эзэн “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэтэй хөмсөг, нүд нь төстэй харагдах нь бий. Өөрөөр хэлбэл, жүжигчин бүсгүй экс…
Холливудын жүжигчин Стивен Сигал монгол бүсгүй Б.Эрдэнэтуяатай гэрлээд 10 гаруй жил болж буй. Дундаасаа хүүтэй тэднийг салсан гэх мэдээлэл байдаг ч батлагдаагүй. Стивен Сигал дөрвөн удаа гэрлэж, долоон хүүхэдтэй болсон. Тэгвэл тэдний бага хүү монгол хэлээр маш сайн ярьдаг талаар Б.Эрдэнэтуяа хатагтай цахим хуудаснаа нийтэлж ” Стивен Сигал дөрвөн удаа гэрлэж, долоон хүүхэдтэй болсон хүн. Түүний одоогийн гэргий Б.Эрдэнэтуяа шүтэн бишрэгчдэд нь их таалагддаг тул бүгд тэдэнд аз жаргалыг хүсэн ерөөдөг байлаа” гэжээ.
Короновирус цар тахлын улмаар хоёр жил хэртэй хилийн хоригтой байсан БНХАУ ирэх нэгдүгээр сард хил гаалиа нээхээр болсон. Энэ хүрээнд тус улсын Засгийн газраас шинэ журам гаргажээ. Уг журамд Хятад улс 2023 оны 1-р сарын 8-аас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн ПСР- ын шинжилгээ шаардах ба хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээгээ цуцлахаар болжээ.
-Автомашин онхолдуулбал ажилгүй, агаарын хөлөг осолдуулбал албан тушаал дэвшинэ- Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулан үйл ажиллагаа явуулж буй билээ. Үүний хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглосон “Airbus EC-145 T-1” загварын гурав, нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангаар, шатахуун цэнэглэх станц нийлүүлж, 12 нисгэгч, мөн тооны механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч нарыг сургаж бэлтгэсэн. Францын уг төслийн хөрөнгөөр байгуулсан…
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31% буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг юм. -Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зээлдэгчдээр төлүүлж эхэлнэ. -Зөвшөөрлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль санаачлагчид нь ч тус хууль хэрэгжсэнээр төрөөс олгодог 1,600 орчим зөвшөөрөл 360 орчим болж буурна гэсэн тооцоолол гаргасан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд зөвхөн хууль дээр заасан 24 чиглэлийн 363 үйл ажиллагаа (жишээ нь байгаль орчин, банк, банк…
Дэд бүтцийн сайдаар олон жил ажилласан Б.Жигжид “Тоотой насны тохиол” номоо гаргаснаас хойш ажин түжин байх болсон. Түүнийг олон нийт сайд гэдэг алдраас нь илүүтэй цуутай атаман шар хочит Энхээгийн хадам аав гэдгээр нь түлхүү мэдэх. Б.Жигжидийн бага охин 25 настайдаа шар Энхээ хэмээх цуутай эрд сэтгэлийн жолоо алдарснаар аавыгаа өөрөө ч мэдэлгүй од болгосон хэрэг. Гэсэн ч муудах юу байх вэ, шар Энхээгийнх ихэс дээдсийн амьдардаг Зайсан, Гацууртад хаустай төдийгүй Бээжинд хүртэл орон сууцтай, төрөл бүрийн маркийн автомашин, ашигт малтмалын хэд хэдэн лицензтэй бурзгар хүргэн. Шар Энхээгийн сахилгагүй гэргийгээс гадна сувд шиг нандин нэг охин Б.Жигжид сайдад бий. Охид…
“Ард”-ын Ч.Ганхуягийг бизнесийн хүрээнийхэн илүүтэй сайн танина. 17 настайдаа Дилер болж, удалгүй “Хас Банк”-ийг үүсгэн байгуулж байсан хэмээн” Монголын авъяаслаг бизнесмэнүүд” номонд бичиж байсан түүний том хүүг охид “цагаан морьтой ханхүү” гэж хардаг нь нууц биш. Өдгөө 20 насны босго алхаж яваа Г.Хасбазар өөрийн цахим хуудаснаа охидыг филдэр бага ашиглаж байхыг сануулжээ. Сонирхуулахад, Г.Хасбазар ажлын гараагаа зөөгчөөс эхэлж байсан гэдэг. Энэ утгаараа хөөрхөн сайхан гэхээсээ илүү цэвэрхэн охин таалагддаг гэсэн шүү.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амарна. 111 жилийн өмнө монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй. Олноо өргөгдсөн Монгол Улс • Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж, • Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн, • Сангийн яамны Түшээ гүн Чагдаржав, • Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай, • Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын…
Монголын үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл болсон О.Содбилэг инстаграмын инфлүүзер Э.Туул нарыг өнгөрсөн жил хамтын амьдралдаа цэг тавьсан гэх цуурхал сошиал орчинд хэсэг хөвөрсөн. Харин тэдний хайр сэтгэл, хамтын амьдрал хэвээрээ гэдгийг он цаг хугацаа баталж буй гэлтэй. Сүүлийн үед хамтдаа хайраар дүүрэн байгаагаа илтгэх гэрэл зургаа нийтлэх болсон байна. Өнгөрсөн жил тэдний талаар жиргээнд О.Содбилэгийг транс Сокотой хамт амьдарч байгаа гэх мэдээлэл хэсэг хөврөөд намжсан. Жиргэсэн хүмүүс нь ч постоо устгажээ. Тухайн үед түүний гэргий Э.Туул өөрийн цахим хуудаснаа “бидний амьдрал хэвийн бид маш их ажиллаж, сурч, аялаж хүмүүсийн хэл амнаас холхон тайван сайхан амьдарч байгаа шүү” хэмээн бичиж…