Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн шилдгүүдийг дахин тэргүүлэв. Тэрбээр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа шилдэг 11 дуучны нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг “Opera Wire” цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Монгол Улсын дуучин Э.Амартүвшин багтаад буй. Дуурийн дуулаач Э.Амартүвшин өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их…
Зохиогч: Эрхэм админ
Сүүлийн үед сошиалд Даяар монголын удган бөө хатан Юмжирдулам гэх бүсгүй сонирхолтой, жигтэй постоороо олны анхаарлыг татах болсон. Хорвоо дэлхийн сонин содон үйл явдал, юмс бүрийг өөртэйгөө холбон тайлбарлах дуртай тэрбээр өөрийн зургаа нийтлээд, олон эрчүүд араасаа гүйлгэж байснаа дурсаж, тэдний дунд Монгол газар компанийн захирал Мянганбаяр байсныг ч онцолжээ. Тэрбээр “Юуг нь нуухав Удган хатанг нь залуухан охин байхад нөгөө Монгол газрын Мянгаа нь бага хатнаа болгоё гээд араас их гүйдэг л байлаа. Eр нь залуус харчуул араас их гүйдэг байсаан. Гэхдээ хатан удган нь тэгж гоо үзэсгэлэн жаргалдаа мансуурж явсангүй ээ. Эх дэлхий нарны бурхан Монгол ард түмнийхээ…
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэр бүлийн маргаантай асуудлаараа сошиалд олны анхааралд орсон УИХ-ын гишүүн бол Ч.Ундрам. Тэрбээр саяхан өөрийн аав Чинбат, хоёр хүүхэдтэйгээ хамтдаа жаргалтай нь аргагүй хоол идэж явааг хэн нэгэн дурандаа онцлон буулгаж цахим хуудаснаа оруулсан байна. Ч.Ундрам гишүүний хувьд хувийн амьдралаа улс эх орны асуудлаас холуур байлгахыг хичээдэг ч, түүний салж буй нөхөр нь шүүхэд нөлөөлөхийн тулд эхнэрээ “газар дор ортол” муулж яваа билээ. Ч.Ундрам гишүүн энэ бүхэнд аль болох тэвчээртэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Түүний нөхөр ийнхүү шүүхэд нөлөөлөхийг оролдох болсон нь хүүхдүүддээ хайртайдаа ч биш, хөрөнгө мөнгө ахиухан авахыг хүссэндээ хийж буй үйлдэл гэдгийг учир мэдэх гэр бүл судлаач, хууль…
Сүүлийн жилүүдэд Монгол улсад эх орноосоо урвасан гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Зарим нь ч хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээсэн. Гэвч хуулийн хариуцлагаас зугтаан харь орны нөмөр нөөлөгт жаргаж суугаа хүмүүс ч бий. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн асан Монгол улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан К.Сайраан юм. Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ-аас К.Сайрааныг шалгаж байх хугацаанд тэрээр гадаад улсруу оргон зайлж, өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Тэгвэл түүнийг Казакстан улсын цэрэг тагнуулын газар удирдах алба эрхэлж, олон улсын хуралд хурандаа цолтой оролцож байсан талаарх мэдээлэл тарсан. Түүний талаарх мэдээлэл анх today.kzk…
Нийгэм эдийн засгийн байдлын улмаас улс төрийн жагсаал цуглаан үргэлжилсээр буй. Олны танил хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоороо нэгдэж буй. Тэгвэл МУУГЗ Г. Ундармаа хувиараа бизнес эрхлэгч, чөлөөт уран бүтээлчдийг төлөөлж өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Хувийн хэшлийнхэн хувь хүмүүс жижиг дунд бизнес эрхлэгчид тэдний ажилтанууд тууштай ажиллаад л байгаа. Хичээгээд л байгаа. Гэвч төрийн тогтворгүй бодлого, сэтгэлгүй чадваргүй удирдлагуудаас шалтгаалж үнийн хэт хөөрөгдөлт, татварын зарцуулалт гээд төртэй холбоотой ихэнх зүйл ёстой ард түмэн биднийг даанч хүнд хэцүү орчинд амьдруулж байнадаа. Бид уг нь цөөхүүлхэнээ шүү дээ. Амралт ч үгүй махийгаад л зүтгээд л ажиллаад л чадлаараа инээмсэглээд л…
“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин К.Акбота bye party хийхээр болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод “Оны дараа юу, оны өмнө үү” гэх асуултыг дагагч нартаа тавьсан байна. Дуучин бүсгүйн хувьд саяхан 100 мянган дагагчидтай болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд төлбөртэй live, реклам сурталчилгааг хувийн хуудаснаа оруулж байгаагүй гэдгээрээ онцлогтой. Түүний хувьд ид танигдаж байхдаа “Мотив” хамтлагийн Т.Ганбаатартай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй хоёр тийшээ болж К.Акбота хүүгээ ганцаараа өсгөх болсон. К.Акбота салалтаасаа хойш нэг их удалгүй жинхэнэ хайраа олсон тухайгаа олон нийтэд зарлан гэрэл зургийг нь хүртэл дэлгэж, Австри хамт…
Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг “Балчир гурав”, “Идэр гурав”, “Өтөл гурав” гэж хуваадаг ажээ. Өнөөдрөөс ес эхэлж байгаа бөгөөд хамгийн богино өдөр, урт шөнө тохиож байна. ЕСӨН ЕС Нэг есөд яах вэ? XII/22-XII/30 Нэрмэл архи хөлдөнө Хоёр есөд яах вэ? XII/31-I/8 Хорз архи хөлдөнө Гурван есөд яах вэ? I/9-I/17 Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26 Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө Таван есөд яах вэ? I/27-II/4 Тавьсан будаа хөлдөхгүй Зургаан есөд яах вэ? II/5-II/13 Зурайсан зам гарна Долоон…
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад…
Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар шинэ оны өмнө 19 тэрбум төгрөгийг татварын өрөө дарсан тухайгаа цахим хуудаснаа онцолж, бахархалтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Өнөөдөр сайхан өдөр байна. Татвараа бүрэн төллөө . Биднийг ажил хүлээж авч байх үед буюу 2022-03-25 өдөр олон жил төлөгдөөгүй хуримтлагдсан татварын өр 19 тэрбум төгрөг, НДШ өр 8 тэрбум төгрөг, бүх дансыг татварын байгууллагаас түгжсэн байв. Өнөөдөр: НДШ өргүй, Аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татварын өргүй, Сэлэнгэ аймагт төлдөг үл хөдлөх хөрөнгийн болон бусад ямар ч татварын өргүй боллоо.ТӨХК болсноос хойш манай хамт олон нийт 25 тэрбум төгрөгийн татвар, НДШ төллөө. Одоо…