Зохиогч: Эрхэм админ

Нэгэн цагт нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын даргаар ажиллаж байсан бригадын генерал Рэнцэндоржийн Чингисийг манай папараци дуран онцлон буулгалаа. Түүний хувьд Авлигатай тэмцэх газар Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогоо /ХАСХОМ/ мэдүүлээгүй гэдгээрээ хэвлэлийнхний анхааралд өртөж байсан юм. Учир нь зөвхөн 2015 онд ХАСХОМ-ээ бүртгүүлж байсан түүүхтэй. Р.Чингис нь цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Өдгөө тэрбээр Дотоодын цэргийг удирдаж байгаа юм. Түүний хөрөнгийн тухайд 2015 онд бүртгүүлсэн ХАСХОМ-ээс…

Read More

Төрөөс 33 тэрбум төгрөг авчихдаг, ахмадууддаа мөнгөн аяга бэлэглэж, хөрөнгө бэлээрээ аархдаг гишүүн бол Хассуурийн Ганхуяг. Бэлтэй хэрнээ жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ урдуур дайрч, улам илүү хөлжсөн гишүүдийн нэг гэгддэг түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа. Хассуурийн Ганхуяг гишүүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэрээ сийлсэн үнэ бүхий мөнгөн аяга, жааз бэлэглэж, хөрөнгөөрөө аархаж улстөрчид дундаа шинэ моод дэлгэрүүлж амжсан нэгэн.

Read More

Тууль нь нүүдэлчин ард түмний соёлын биет бус өвийн баялаг сан хөмрөгийн дотор хүндтэй байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас ЮНЕСКО туулийн үнэ цэнтэй байдал болон байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн “Монгол Тууль”-ийг 2009 онд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ. Монгол болон хөрш зэргэлдээх улс орны эрдэмтэн судлаачид болон туулийг сонирхон судалдаг олон улсын эрдэмтэн судлаачдын санаачилга, хүчин чармайлтаар “Төв Азийн тууль симпозиум”-ыг 1997, 2013 онд 2 удаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. “Төв Азийн Тууль” I, II симпозиум, их наадамд Монгол Улсаас гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха, БНХАУ-ын Шинжаан Уйгарын…

Read More

Нүүрстэй холбоотой Ерөнхий хяналтын сонсголыг маргааш буюу 12-р сарын 21-нд зохион байгуулна. Нээлттэй сонсголын хүрээнд: • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг нь ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаар мэдээлэл, шалгагдаж буй хэргүүдийн явц, шийдвэрлэлт зэрэг хэд хэдэн сэдвийг хөндөн хэлэлцэх юм. Нээлттэй сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу 12-р сарын 20-ны 17.00 цаг хүртэл бүртгэх юм байна.

Read More

Эрүүл мэндийн яам  2022 он 12 дугаар сарын 14-ний өдөр “Арвис интернэшнл” ХХК-иас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 121 дугаартай албан бичгийг хүлээн авсан. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны долдугаар сарын 05-ны өдрийн 669, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 823, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 822 дугаартай албан шаардлагууд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 206 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгад үүссэн зөрчил, доголдлыг “Барилгын тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч,…

Read More

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.

Read More

Загварынхан дундаа мэдлэг боловсролоороо онцгойрдог бүсгүй бол топ модель О.Уянга. Өдгөө 36 настай тэрбээр 7 хоногийн нэг өдрийг зөвхөн ээждээ зориулж, ээж охидын болзоо хийдэг гэнэ шүү. Учир нь түүнийг өнөөгийн амжилтад хүрэхэд ээж нь хамгийн ихээр дэмжиж, ар талд бат зогсдог байсан гэнэ. Топ модель бүсгүйн хувьд ихэр охидын ээж бөгөөд охид нь он гараад 10 нас хүрнэ. Нөхөр нь өдгөө амжилттай яваа бизнесмэн юм.

Read More

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын дунд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн цохиж явна. Нүүрсчнээрээ цоллуулж яваа түүнд нүүрстэй холбогдох ганц ч компани байхгүй нь иргэдэд гайхшрал төрүүлээд байгаа юм. Энэ тухайгаа ч тэрбээр хэвлэлд ярьж “Би нүүрсний хулгайн талаар юу ч мэдээгүй сууна. Хууль хяналтын байгууллагаас ч намайг дуудаж, шалгасан зүйл байхгүй. Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй. АТГ-аас шаардлагатай бол дуудах байх. Би нүүрсний хэрэгтэй ямар ч хамаагүй” хэмээн онцолсон удаатай. Үнэхээр ч тийм. Хилийн манаанд гарч яваад, гишүүн болсон хүнд…

Read More

Улс төрийн ертөнцөд өөрийн амьдралын тэн хагасыг зориулж яваа хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Туг ч барьж, тугал ч хариулж явсан тэрбээр сүүлийн үед Төрийн ордон руу гүйдэлтэй болсон. Учир нь түүний том хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болж, мань хүний магнайг тэнийлгээд удаж буй. Тэрбээр зөвхөн хүүгээ эргэж тойрох гэж ирдэггүй гэх. Төрийн ажилд санаа бодлоо шингээж, бусад УИХ-ын гишүүдийн өрөөгөөр хэссэн шиг явдаг. Сүүлийн үед өөрийн гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарах болсон түүнийг манай папараци дуран онцолж байна. Өмнөхөөсөө хээнцэр алхах болсон эрхэм Н.Энхбаяр хэдийнээ загварлаг төрх, имиджээ олжээ.

Read More

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан…

Read More